ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГА ОРЛОГЧОО ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ


Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо гарыг нь хугартал гэмтээсэн "хурган зодоон" энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болжээ. Энэ үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан бөгөөд түүнийг орлогчоо зодох үед хориглоод дийлээгүй гэнэ. Хохирч үлдсэн В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

Тэдний маргааны шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэлтэй байж. Сонгуулийн дараа тус аймаг дахь МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Харин С.Гансэлэмийг дэвшүүлж, Засаг даргаар томилсон байна.

Энэ бүхнээс үүдэн "анх тохирсон хоёр жилийн хугацаа нь болчихсон, одоо В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилох ёстой" гэсэн агуулгатай шаардлага хаврын улс төртэй хамт хүчээ авч эхэлжээ. Яг ийм үед яагаад аймгийн Засаг дарга нь, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хамт орлогч даргаа дуудаж уулзаад зодоон цохиондоо хүрчээ. Ямартай ч энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдахаар болсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 5 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 6 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 7 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 7 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 8 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 8 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 9 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 9 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 10 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 12 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 12 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 12 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 12 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? Өчигдөр
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр