АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА


Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс "Аюулгүй хөдөлмөрийн үндэс" ТББ болон ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх даавуу, материал болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартуудыг шинэчлэн боловсрууллаа.Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлуулсан байна.

Онцгой байдлын байгууллагын уурхайн аврах ажиллагааны хувцас хэрэглэлийн техникийн шаардлага MNS 6711:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ноосон болон сүлжмэл хувцасны материалд тавих шаардлага MNS 6710:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үслэг, арьс ширэн эдлэлийн материал Техникийн шаардлага MNS 6709:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн гутал Техникийн шаардлага MNS 6708:2018,Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёслолын болон албаны хувцасны даавуунд тавих шаардлага MNS 6707:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хээрийн хувцасны даавуу. Техникийн шаардлага MNS 6706:2018 гэсэн стандартуудаар батлуулсан юм.

Хувцасны стандартыг алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг судлан, ажлын байранд нь өмсөж хэрэглэж буй хувцас хэрэглэлийн эдэлгээний байдлыг үнэлж дүгнэн, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувцас хэрэглэлийн даавуу материалын стандартыг судалсны үндсэн дээр боловсруулжээ.

Мөн Онцгой байдлын байгууллагын уул уурхайн аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартыг боловсруулж, өвөл, зуны загвар дизайныг гарган, үйлдвэрлэх техникийн баримт бичгийг боловсруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 2 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 4 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 4 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 5 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 5 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 5 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 6 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 7 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 7 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 8 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 10 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 10 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 10 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 10 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 10 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 22 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр