4 настай хүүг орондоо шээлээ хэмээн хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан байна. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь Дархан-Уул аймаг руу явсан үед нь орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар зодсон байна. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Хүүгийн баруун гар хугарсан мөн дотуур гэмтэл авч бие нь хөх няц болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна