​ГЕРМАНД ЭРЧҮҮДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/20

Германы Бавари ба Хойд Рейн - Вестфал мужуудын эрх баригчид эрэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа гэж "Deutsche Welle" мэдээлэв.

Бавари мужийн Гэр бүл ба нийгмийн асуудал хариуцсан сайд Керстин Шрайер, Вестфаль мужид мөн адил алба хашдаг Ина Шаррренбах нар нь "Гэр бүлд эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тэдэнд зориулсан дэмжлэг, тусламж үзүүлэхгүй явсаар ирсэн" гэсэн байна.

Тэдний санаачилсан шинэ хөтөлбөр нь хэд хэдэн үе шаттай хэрэгжих аж. Үүнд: эхлээд шуурхай тусламжийн утас ба онлайн зөвлөгөө ажиллаж эхэлнэ, дараа нь хүчирхийллийн золиос болсон эрчүүдэд зориулсан хоригдох ба зөвлөгөө өгөх байр ажиллаж эхэлнэ.Ингэснээр ХБНГУ даяар үүнтэй адил хөтөлбөр хэрэгжүүлж эхлэн хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд өөрийн асуудлын талаар чөлөөтэй ярих боломжтой болно гэж төслийг санаачлагчид үзэж байгаа аж.

Германы цагдаагийн газрын мэдээгээр 2018 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 17,9 хувь нь эрэгтэйчүүд байсан. Цагдаа нар нь хамтрагчдынхаа зүгээс гаргасан хүчирхийлэл, амь насанд халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, танхайрах зэрэг үйлдэлд хохирсон 23872 тохиолдлыг бүртгэжээ. Гэвч бодит байдал дээр эрэгтэйчүүд ичих эсвэл итгэхгүй байх гэж болгоомжлолын үүднээс ийм хэргийн талаар мэдээлэх нь ховор байдаг тул хохирогчдын тоо хавьгүй олон гэж мэргэжилтнүүд үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 4 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 6 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 6 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 7 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 7 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 7 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 8 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 8 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 9 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 10 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 12 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 12 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 12 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 12 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 12 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? Өчигдөр
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр