МОНГОЛБАНК ӨР АВЛАГЫН БАРАГДУУЛАЛТЫГ АНХААРНА

Өнөрцэцэг
2019/06/22

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 6 дугаар сарын 18-нд боллоо. Хурлаар Дотоод аудитын газрын үйл ажиллагаа, 2019 оны ажлын явц, Монголбанкны өр барагдуулалтын байдал, Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцлээ.

Дотоод аудитын газар нь эрсдэлээс хамгаалах эцсийн шатны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийдэг, Монголбанкны нэгж юм. Цаашид тус газрын үйл ажиллагаатай Хяналтын зөвлөлийн гишүүд нарийвчлан танилцан, олон улсын жишигтэй харьцуулан судалж, санал дүгнэлт гаргахаар тогтов.

Мөн хурлаар Монголбанкны санхүүгийн балансын болон балансын гадуурх өр авлагын барагдуулалтын талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газраас мэдээлэл хийлээ. Монголбанкны зүгээс өр авлага барагдуулах асуудлыг тодорхой хэмжээнд хийсэн боловч цаашид анхаарах хэрэгтэй байна. Банкны эрх хүлээн авагчид тухайн банкны өр авлагыг бүрэн барагдуулах, энэ талаар хүлээх хариуцлагыг эрс нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, өр барагдуулах хөшүүргийг зөв ашиглах, зарим өртэй байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлэх боломжтойг хэлэлцэв.

Хурлын төгсгөлд Монголбанкны Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн талаарх мэдээллийг сонсов.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 11 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 13 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 14 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 14 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 14 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 15 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 15 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 16 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 17 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 19 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 19 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 19 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 19 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 19 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 19 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? Өчигдөр
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр