С.БАЯР: ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЯВСАН ХОЁР ЭР ШӨНӨ ДӨЛӨӨР ШОРОНГИЙН ХҮЙТЭН ХОНГИЛД БАРАА БАРААГАА ХАРАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Номын хэсгээс

БАГТРААНЫ ЗОЛИОС 2018 ОНЫ 4-Р САРЫН 26

Шөнө багтраа дахин хөдлөв. Агаар дутагдан ангалзаад амь тавихдаа тулав. Харгалзагч нар утсаараа ярьж ийш тийш гүйлдэж байснаа намайг эмнэлгийн өрөөнд яаралтай оруулав. Жижүүрийн эмч нь аахилсаар орж ирж байна. Амруу вентолин хэд сайн шахсан ч нэмэр болсонгүй. Би түүнээс аврал хайн "яг боох нь...нэг тариа байдаг...хоолой тэлдэг... тэр байна уу... бушуу шахаач гэж гуйлаа.

Жижүүрийн эмч гарч гүйгээд удалгүй эргэж ирээд эуфилин гэх тариа дуслаар хийлээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бие тавирч, цээж онгойн амьсгал овоо жигдэрч байна. Энэ муу астамын онцлог нь амьсгал хүчлэн авлаа ч бүрэн гаргаж чадахгүй амь тэмцээд сандраад эхэлдэг. Агаар дутагдмагц зүрх савлаад бүр хэцүүднэ, бушуухан тариа хийлгэж амьсгалаа жигдлэхгүй бол мажийх энүүхэнд байдаг онцгүй өвчин. Тоохгүй яваад байсан багтраа маань толгойд гарч, боолчилдог болох нь. Тариа хийсний дараа намайг эмнэлгийн тэр өрөөнд хэсэг хэвтүүлж тэнхрүүлэв. Дараа нь бие суларсан амьтан хонгилын хана түшисхийн явж байтал тэр давхрын нэг камерын төмөр сараалжны цаана бүрэнхийд танил царай хальт харагдах шиг боллоо. Би зог тусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү? Сайханбилэг мөн байна "Та яасан бэ, зүгээр үү" гэж тэр асууж байна. Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч харьцаж болохгүй гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад одоо л бие биенээ олж харж байгаамаа нь энэ. Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийнхүү хальт харах тавилантай байж. Сайханбилэг бид хоёр эрүүгийн нэг хэргээр нэг өдөр энд суусан гэсэн. Гэтэл хоорондоо долоо найман жилийн зайтай засагласан бид хоёрыг эд нар яаж хамаатуулж нэг хэргээр яаж холбож байгаа юм болоо. Сайханбилэг миний танхимд, би түүний танхимын бүрэлдэхүүнд орж байгаагүй ээ. Манай засгийн шийдвэр түүнд, түүний засгийн шийдвэр надад хамаагүй л баймаар юм. Бид хоёрыг холбож болох сэжүүр бол Оюутолгой гэх сэдэв л юм. Оюутолгойн сэжүүрээр толгой холбогдсон, "хоёр баагий юм биздээ"




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 5 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 7 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 8 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 8 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 8 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 9 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 10 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 10 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 11 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 13 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 13 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 13 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? Өчигдөр
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр