Баянхонгор аймгийн Заг сумын Баян-Улаан багийн "Навтан" гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 24 км-т өчигдөр 21:40 цагт аянга буусан байна. Тус сумын малчин Г-гийн хоёр үхэр аянгад ниргүүлж хорогджээ. Энэ тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Иймд УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна