Венесуэл улсын зэвсэгт хүчин Колумби улсаас хар тамхи зөөж явсан хоёр онгоцыг буудан унагасан тухай тус улсын Агаар сансрын хүчний нэгдсэн командлал мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Колумби улсад хар тамхины хууль бус наймаанаас олж авсан хууль бус бодис бүхий хоёр онгоцыг баруун зүгээс улсын агаарын хилийг зөрчин орж ирэхийг илрүүлсэн. Энэ хоёр онгоцыг хуулийг дагуу аюулгүй болголоо" гэжээ.
Венесуэл улс агаарын хилийг зөрчсөн хар тамхины мафийн ямар ч онгоцыг устган сөнөөж байх тухай хуулийг 2013 онд баталсан. Хуулийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес санаачилж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна