Арктик буюу Хойд мөсөн туйлын орчим цаг агаарын ажиглалт явуулж эхэлснээс хойш түүхэн дэх хамгийн халуун зун болж, агаарын температур + 34,8 градус хүрсэн тухай Америкийн Далай тэнгис ба агаар мандлын судалгааны үндэсний газар (NOAA)-аас мэдээлжээ.Үүнээс гадна Аляскад энэ зуны температур дээд амжилт тогтоосныг NOAA онцолсон байна. Үүнээс болж Аляскад их хэмжээний ойн түймэр дэгдэж, хулд загас түрс шахах үеэр усны хэт халалтын даалгүй олноор үхсэн. Мөн хэт халуунаас болж Аляск орчмын мөс ердийнхөөс бүр 6-8 долоо хоногийн өмнө хайлсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна