Дэйтоны их сургуулийн “Flyers” баг “NCAA”-ийн шинэ улирлын нээлтийн тоглолтоо Линденвуд их сургуулийн эсрэг хийлээ.
“UD” аренад нийт 13 мянга гаруй хүн цугласан бөгөөд уг тоглолтод Ш.Энхийн-Од гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдэж, “Flyers”-ийн өмсгөлтэй албан ёсны анхны тоглолтдоо оролцжээ. Уг тоглолтоор Ш.Энхийн-Од “NCAA”-ийн нэгдүгээр дивизонд тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч болсон байна. Тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 73-46 гэсэн харьцаатай хожиж, урт удаан улирлаа хожлоор эхлүүллээ. Ш.Энхийн-Од анхны тоглолтдоо, 14 оноо, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт толилуулж, тоглолтын шилдэг агшнаар Ш.Энхийн-Одын Холмест өгсөн дамжуулалт тодорчээ.
Сэтгэгдэл (2)