Монгол улс түүхэндээ анх удаа Олимпын спортын төрлийн 3х3 Дэлхийн Аваргын мөнгөн медалийн болзол хангалаа. Одоо алтан медалийн төлөө тоглох нэг тоглолт үлдлээ. Тэд дөнгөж сая Польшийн шигшээ багийг нэмэлт цагт Б.Ариунцэцэгийн хожлын шидэлтээр буулган авлаа. Өчигдөр манай шигшээ багийн охид хасагдах шатанд АНУ-ын хүчирхэг багийг хожиж, шөвгийн дөрөвт үлдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна