12-р ангийн сурагчид нулимс асгаруулагчийг их завсарлагааны үеэр цацсан байж болзошгүй байна

Н.Мижидмаа
2022/11/08

Дархан-Уул аймаг, Дархан сум "9-р баг Оюуны ирээдүй сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээлэл 11-р сарын 08-ны 11:05-д цагдаагийн байгууллагад иржээ.

 Тус сургуулийн 12 дугаар ангийн хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байж болзошгүй байдал нь камерийн бичлэгт бичигдсэн байна. Мөн эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа сурагчид өөрсдөө хэлсэн гэх зэргээр урьдчилсан байдлаар дээрх нөхцөл байдал илэрчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

ЭМЯ-наас бидэнд өгсөн мэдээллээр хордсон байж болзошгүй багш, сурагчдыг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлэн ажиллаж байгаа аж. Сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, мэргэжлийн байгууллагууд ямар бодис цацагдсаныг аймгийн ОБГ-аас тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Эмнэлэгт очсон сурагчид болон багш ажилтнуудад хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд 58 хүүхэд зургаан том хүн эмнэлэгт хүргэгджээ. Хоёр иргэний биеийн байдал анх эмнэлэгт хүргэгдэхэд тааруу байсан бол эмнэлгийн анхан шатны тусламж авч тогтворжиж эхэлсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас мэдээллээ. Хүүхдүүдийн  биеийн байдал тогтвортой байгаа аж.


47
angry
2
care
10
haha
5
liked
15
love
34
sad
32
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28