ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

  • Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
  • Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 15 минутын өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 22 минутын өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 1 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг 1 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ 1 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна 2 цагийн өмнө
Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлалаа 3 цагийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 4 цагийн өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ 4 цагийн өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа 5 цагийн өмнө
Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороотой, 17 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 20 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 22 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 22 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 23 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 23 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 23 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно Өчигдөр