Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг

О.Шүрэнцэцэг
2024/05/09

“Сайн байна уу” хөрөг ярилцлагын энэ удаагийн дугаараар иргэдийн төлөөлөгчдийн хуралд ард олныхоо итгэл, хүндлэлийг дааж сонгогдсон, өдгөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын албыг хашиж буй Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. Төрийн албанд тасралтгүй 16 жил ажилласан тэр энэ хүртэл ээж аавынхаа захиасыг гээхгүй байхыг эрхэмлэж иржээ.

Бага наснаасаа номд шимтэж, үлгэр домогт дурлах болсон нь өнөөдрийн нийгмийн идэвхтэй, бусдын төлөө гэх чинхүү сэтгэлт бие хүнийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Бага балчир насаа өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн түүнтэй бид ажил амьдралынх нь талаар болон үзэл бодол, баримталдаг зарчмаас нь хуваалцлаа.

ӨВӨӨ, ЭМЭЭ ДЭЭРЭЭ ӨССӨН БОЛОХООР ЗӨВ ХҮН БАЙХЫГ Л ХИЧЭЭДЭГ

Тэрээр, "Би Баянхонгор аймагт төрж өссөн. Өвөө, эмээ дээрээ хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тэндээс номтой нөхөрлөх замнал минь  тавигдсан. Энэ нь цаашлаад ирээдүйн мэргэжлээ эзэмших, нийгмийн ажилд идэвхтэй байхад шууд нөлөө үзүүлсэн байх гэж би боддог. Бага байхдаа Сумын заан цолтой аавыгаа дагаж, спорттой ойр өссөн учир хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсан удаатай. Спортоор хичээллэж байсны ачаар тууштай, шантрахгүй байх, бэрхшээлд сөхөрчихгүй байх хатуужлыг олж авсан юм.

Миний хувьд МУБИС-ийн анхны төгсөгчдийн нэг. Түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд улс төрийн ажил руу л орсон доо. Миний зам мөр тэгж таарсан юм шиг билээ.

Амьдралдаа баримталдаг зарчим багагүй бий. Өвөө, эмээ дээрээ өссөн болохоор зөв хүн байх юм сан гэж цаг ямагт хичээнэ. Ээж, аавынхаа захиасыг гээчихгүй юм сан гэж шамдана гээд л. Аливаа зүйлд ухрахгүй, няцахгүй, тууштай, зоригтой байх юм сан гэсэн зарчмыг баримталдаг. Ер нь нэг тийм ухарч няцаад, халшраад, юмнаас хойш суугаад байвал ажил бүтэхгүй шүү дээ. Аливаа ажлын ард гарсны дараа өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өнгөндөө зөв гэж бодож явдаг. Энэ нь миний хувьд зөв зүйл.


ЭР ХҮН АЛИВАА БЭРХШЭЭЛД БУУЖ ӨГӨӨД БАЙЖ ТААРАХГҮЙ

Аль ч зүйлд шударга хандах юм сан, асуудалд өөрийнхөөрөө зөв тууштай хандах ёстой гэсэн бодол надад бий. Ялангуяа эр хүний хувьд амьдралаа авч явна, гэр бүлээ авч явна, найз нөхдөдөө түшиг тулгуур болох ёстой болдог.

Өөрт нь итгэж байгаа хүмүүсийн туг далбаа нь байхыг хичээдэг. Энэ эх орондоо эзэн нь байхыг эрхэмлэдэг. Тийм учраас эр хүн бол зовлонд сөгдөөд л, үгэнд няцаад л, бэрхшээлд бууж өгөөд байж таарахгүй л гэж боддог юм” хэмээн ярилаа.

Түүний хувьд их сургуулиа дүүргээд л ажлын анхны гараагаа Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос эхэлж байжээ.

Тэрээр "Иргэдийнхээ, олон түмнийхээ дэмжлэгээр дүүрэгтээ дахиж сонгогдоод мөн Нийслэлийн иргэдийн хуралд хоёр ч удаа сонгогдлоо. Энэ бүхэн шантрахгүй байсан зарчим л гэж би хувьдаа боддог юм.

Ковид цар тахлын нөхцөл байдлын үед дүүргийн Засаг даргын ажлыг авсан. Мэдээж тухайн үед улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе.

Ажил авахад зарим хүмүүс эсэргүүцэж байсан. Тэр хүмүүстэйгээ ойлголцох гэж, хийх гэж байгаа ажлуудаа танилцуулах ийм сорилт миний өмнө тулгарч байсан. Гэсэн хэдий ч дүүргийн Иргэдийн хуралд хоёр удаа сонгогдоод ажилласан хүний хувьд, дүүргийнхээ төрийн албан хаагч нартай, хороодын засаг дарга нартай, иргэдтэйгээ ойлголцол маш богино хугацаанд бий болсон л доо. Тийм учраас тэр хүнд хэцүү цаг үеийг бид хамтдаа давж гарсан. Олон хүн их хүндээр өвчилж, зарим нь сэхээнд орж, маш хүчтэй эм тариа хийлгэж, хөл дээрээ босож ирсэн. Тийм цаг үе дээр бид ажиллаж байсан.

Дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа, эсвэл ажлаа өгөөд явж байхдаа би хувьдаа дүүргийн засаг дарга болно гэж бодож, төлөвлөж, мөрөөдөж байсангүй. Яг л ажлаа хийж явж байгаад л буцаад энэ дүүрэгтээ ажиллах хариуцлагатай ажил ноогдоод, улс төрийн шийдвэрээр ажиллаж байсан. 16 жил дүүргийнхэнтэйгээ нягт хамтран ажиллаж байлаа. Энэ дотор унаж босох зүйл зөндөө байсныг нуухгүй ээ.  Залуучууд нийгмийнхээ үйл явцын хөгжилд оролцож байж улс оронд хөгжил тэр хэрээр хурдан ирнэ. Залуучууд аливаа цаг үеийн бүх өөрчлөлтийг хийж байсан. Улс төрийн ажилд тийм нэг тууштай байх, шударга байх, хамт олонч байх их чухал гэж боддог" гэж хуучиллаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.114.170
2024/05/10
1
0
zugeer l neg baidag l namchin, hulgaich batsaan. bolovsrol zero, ajliin tushlaga zero, zugeer l neg namchin ene uyiin hamgiin muu jisheenuudiin neg l bn
Хариулах
2405:5700:303:97a1:d8b4:2e7b:220d:d224
2024/05/09
0
0
Нам дагасан суганы үснүүд жүжиг тавиад ха ха
Хариулах
66.181.168.82
2024/05/09
0
0
архичин агсам пацаан. одоо л сайн хүний дүр эсгэв гэж. чингэлтэйн иргэд байтугай Тамгын газрынхан нь дэмжихгүй, сонгуульд хомоол түүх болохыг дарга нар нь мэдэхгүй л дээ
Хариулах
102.88.70.142
2024/05/09
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
О.Хангай: Жил ирэх тусам уушгины хорт хавдар нэмэгдэж байна 9 цагийн өмнө
Тэтгэврийг 2025 оны төсөвт 6 хувиар нэмэхээр тусгажээ 9 цагийн өмнө
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 9 цагийн өмнө
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Залуучуудад зориулж ипотекийн зээлийг хүрэлцээг сайжруулах хэрэгтэй 10 цагийн өмнө
Э.Үүрийнцолмон ой тогтоолтын рекордыг шинэчлэн тогтоов 10 цагийн өмнө
Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо хийнэ 12 цагийн өмнө
-9 градус хүйтэн байна 15 цагийн өмнө
Оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ Өчигдөр
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана Өчигдөр
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана Өчигдөр
Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна Өчигдөр
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа Өчигдөр
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй Өчигдөр
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно Өчигдөр
-11 градус хүйтэн байна Өчигдөр
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 2024/12/06
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 2024/12/06
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 2024/12/06
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 2024/12/06