Аврах ажиллагааг буруулж буй шалтгаан


Турк болон хөрш зэргэлдээ Сирид амь үрэгдэгсдийн тоо эрс өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор амьд үлдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааг бууруулж, зарим орны аврах баг үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ.

Аврах ажиллагааг бууруулж буй шалтгаан нь гамшгийн үеийн аврах эрсдэлийн үнэлгээ тооцох зарчимд тулгуурлан тооцож, үндэслэлтэй байгаа ч нөгөө талаас ар гэр, төрөл төрөгсдөө амьд үхсэнийг мэдэхгүй байгаа иргэдэд маш хүндээр тусч буй юм.

Ийм хэмжээний сүйрэл, гамшгийн үед 72 цагаас дээш хугацаанаас эхлэн амьд үлдэгсдийг эрсдэлтэй бүлэгт хамааруулан үздэг бөгөөд одоогийн нөхцөл байдал буюу 180 гаруй цаг өнгөрсөн байгаа байдал нь мэргэжилтнүүдийн хувьд амьд үлдэгсэд байхгүй байх магадлал болдог байна. Энэ нь хүний бие усгүйгээр хэр удаан оршин тогтнох хязгаартай холбоотой. Мөн бусад хүчин зүйлд хүний амьсгалах зай, түүний гэмтэл хэр зэрэг багтана гэж яаралтай тусламжийн мэргэжилтэн ВВС-д ярьжээ. Профессор Тони Рэдмонд мөн Турк, Сири дэх цаг агаарын хүйтэн температурын талаар “Хүйтэн нь хоёр талдаа иртэй илд гэсэн үг. Хэрэв та маш их даарч байвал цусны судас агшиж, бэртэж гэмтсэн хүмүүс илүү бага хугацаанд тэсэж чадна” гэж тэр тайлбарлав.

Уурхайн гүний олборлогчид болон дулааны камер, үнэрч нохой ашигладаг мэргэжилтнүүд зэрэг бүс нутгийн хэмжээнд олон мянган баг нурсан барилгуудын үлдэгдлээс хүмүүсийг хайж, амьд үлдсэн хүмүүсийг аврах итгэлээ алдахгүй ажилласаар байна. Гэвч хүмүүсийг эсэн мэнд олно гэсэн найдвар багасаж, аврах ажиллагаа удахгүй дуусна гэсэн мэдрэмж төрж байна.

Эх сурвал: Phelan Chatterjee/ BBC News

Гэрэл зураг: dw.com/news


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 29 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18