Төвдийн буддизм буюу ламаизмын уршиг


Төвдийн шарын шашны мухар сүсгүүд болох политеист (олон бурхант) шинж, лам нарыг шидтэний хэмжээнд авч үздэг үзэгдэл, цаг үеийн сэдэв хойд дүрийн асуудал зэргийг энэхүү нийтлэлээр хөндөв. Төвдийн буддизм Монголд хэрхэн тархсан болоод жинхэнэ буддизм юу номлодгийг мөн цухас дурдлаа.

Төвдийн буддизм Монголд түгсэн товч түүх

Монголчуудаас ямар шашинтайг нь асуувал олонх нь буддист гэж хариулна. Гэхдээ монгол хүмүүс буддист гэдэг үгээр чухам юуг илэрхийлж байна вэ гэдгийг таних нь чухал. Монголд буддын шашин Төвдөөс орж ирсэн тул Төвдөд энэ шашин хэрхэн дэлгэрснийг мэдэх нь зүйтэй. Манай эриний 7-р зууны эхэн үед Төвдийн хаант улсыг байгуулсан Соронзон-Гомбо Төвдөд буддизмыг анхлан нэвтрүүлэн, Жокан (Jokhang) сүмийг бариулжээ. Үүний дараачаар, Соронзон-Гомбын хойч Трисэн-Тэзэн хаан 8-р зууны дунд үед хаанчилж суухдаа буддизмыг төрийн шашин болгосон аж. Трисэн-Тэзэн Энэтхэгээс Бадамжунай (Padmasambhavа) гэгчийг залж, Төвдийн анхны Самъяа (Samye) хийдийг босгосон байна. Уг хийдийн бүтээн босголтын явцад элдэв бусын барцад тохион, буддын сүмүүд үерт автан, хааны ордон аянганд ниргүүлсэн бөгөөд тус явдлыг газар, усны лус, савдгуудын хорлол гэж тооцсон Төвдийн буддистууд Бадамжунайгаар тэдгээр лус, савдгуудыг даруулсан юмсанж.[1] Буддын шашин Энэтхэгээс Төвдөд нэвтрэхдээ л Төвдийн уламжлалт шашинтай холилдон номлол нь ид шид, ер бусын хүчинд тулгуурлаж байсан нь эндээс харагддаг.

Их Монгол Улсын үеэсээ гадны аль ч шашинг төрийн шашнаар албан ёсоор сонгоогүй байсан Монголд Төвдийн буддизм ноёлсон түүх нь Түмэдийн Алтан ханаас эхтэй. Тархай монголчуудыг нэгэн тугийн дор нэгтгэн их хаан суух санаатай Алтан хан Төвдийн буддизмын Гэлүгва (шарын шашин) урсгалын их хувраг Содномжамцад 1578 онд Далай лам цолыг хайрлан, оронд нь өөрийгөө Хубилай хааны хойд дүрээр тодруулж, шашнаар монголчуудыг удирдах гэж оролджээ. Үүнээс 60 орчим жилийн дараа Гармава (улааны шашин) урсгалыг баримтлагч Цогт хунтайжийг Гүш хаан байлдаж дийлснээр шарын шашны байр суурь Монголд батжив. Улмаар Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар Богдоор өргөмжлөгдөн Монгол дахь шарын шашны тэргүүн боллоо. Ингэж энэтхэг, төвд, монгол мухар сүсгийн холимог энэ улсыг оюун санааны хувьд эзлэх үндэс тавигдав.

Төвдийн буддизмын политеист шинж чанар

Олон бурхан зэрэгцэн оршдог гэх үзлийг политеизм, олон бурхант шашныг политеист шашин гэнэ. Эртний Ром, Грек, Египетийн шашин, бурхад үүний томоохон жишээ билээ. Эрдэм мэдлэг, оюун ухааны Манзушир бурхныг Египетийн Тот бурхантай зүйрлүүлэх боломжтой. Нэгэн цагт Монголын Цэргийн яамны шүтээн болж байсан Жамсран бурхан нь Грекийн дайны бурхан Арестай дүйцнэ. Төвдийн буддизмд Янжинлхам бурхан урлагийг тэтгэдэг бол Эртний Ромд Минерва бурхан эл үүргийг гүйцэтгэдэг байлаа. Энэтхэг-Төвд гаралтай бурхад нь монотеист Христийн шашны Ертөнцийн Эзэний хийдгийг ч хийдэг. Залбирлыг сонсож, энэрлийг харуулдаг үйлийг нь Жанрайсиг бурхан, хүн үхсэний дараа сүнс нь хаана очихыг шийдэх үйлийг Дамдинчойжоо бурхан (Эрлэг номун хаан) үйлдэнэ.

Ламаизм

Төвдийн буддизмыг ламаизм гэж өөрөөр нэрлэдэг болсон нь мөргөлчид лам нарыг ид шидтэй гэж үзэн дээр залдгаас нь улбаатай. Номд шамдаж, ер бусын эрдэмд нэвтэрсэн лам нар хүний аливаа ахуйн асуудлыг нууц тарни, уншлагын хүчээр "аргалдаг" нь политеист бурхан, шидтэн мэт. Түүнчлэн, төлбөр тохирвол өглөгийн эзний нүглийг нь ч цайруулдаг. Нүгэл ихтийн сүсэг их гэдэг хэлцийн утга энэ буюу. Дундад зууны үеийн Европт католик урсгалын санваартнууд сүсэгтний нүглийг мөнгө болон бусад үнэт зүйлсээр өршөөж байсан явдал нь ламаизмтай яг ижил. Энэ булай явдал нь Мартин Лютерийн Протестант шинэчлэлийн суурь шалтгаан болжээ. Нүглийнхээ үр дагавраас ангижрах хүсэл, үхсэний дараа юу болохыг мэдэхгүйн айдас хийгээд үүн дээрээс хожоо гаргах хүний шунал цаг хугацаа, орон зайгаар үл хязгаарлагддаг гэдгийн илрэл нь өнөөдөр ч Монголд устаагүй дээрх ёс.

Хойд дүр

Төвдийн буддизмын бас нэгэн онцлог нь дараа төрөл, хойд дүр гэх ойлголт агаад хүн амьд ахуйдаа хийсэн буян, нүглээсээ хамаарч дараа төрөлдөө юу болж төрөх нь тодорхойлогдоно. Монгол хэлнээ Б.Ванчиндоржийн орчуулгаар "Будда чухам юу сургасан нь" нэртэйгээр нийтэд хүрсэн Шриланкийн буддын лам Валпола Рахулагийн "What the Buddha Taught" ном сүнс, хойд төрлийг ийн эрс үгүйсгэв. "Зарим шашин үзэхдээ бодгаль бүхэн Эрхэт Тэнгэрээс (God, Бог) бүтээсэн тус тусын сүнстэй, үхсэний хойно тэр нь тамд унах юм уу тэнгэрт хальж, тэндээ эгнэгт орших бөгөөд энэ нь түүнийг бүтээгч Тэнгэрийн (God) шүүлтүүрээс бүрэн хамаарах хувь тавилан юм гэдэг. Өөр зарим шашин үзэхдээ сүнс бол бүрэн ариусаж, өөрийг нь анхлан бүтээсэн Тэнгэр (God) буюу Брахман, Түгээмэл сүнс буюу Атмантай нийлэн нийлтлээ янз бүрийн олон амьдралд дамжиж явдаг хэмээнэ. Буддизм бол тийм Сүнс, Би буюу Атман байдгийг үгүйсгэдгээрээ хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд онцгой байр суурь эзэлнэ."[2] 10-р Богдыг саяхан батламжилсан 14-р Далай лам өөрөө хүртэл хойд дүр тодруулах ёсыг феодалын системийн үлдэц гээд, төгсөх ёстой хэмээн шүүмжилж байв.[3]

Жинхэнэ буддизмаар замнавал Монгол хөгжих үү?

Шашны номлол тухайн улсын ард түмний ёс зүйн хэм хэмжээг тогтоож, цаашлаад эдийн засгийн бодлого, хөгжилд нөлөөлдөг. Манжийн захиргаан дор 220 жилийг үдсэн Монгол хөгжлөөр хамгийн хоцрогдмол орны нэг байсанд шарын шашны нэмэр ихээхэн бий. Айл болгоноос дор хаяж нэг эрэгтэй хүүхэд лам болдог нь гай тарьжээ. Монгол улсын хүн ам 1935 оны тооллогоор 738.2 мянга[4] байсны 100 мянга нь лам байв.[5] Жасын малыг хариулдаг лам нарыг эс тооцвол бусад нь төвд үсэг уншихаас өөр ажилгүй. 

Тэгвэл Төвдийн бус, жинхэнэ буддизмын буюу Сиддхартха Гаутамагийн сургаалыг дагавал Монгол хөгжих үү? Үгүй гэж эдийн засагч, философич Ханс-Херманн Хоппе хэлнэ. "Дэлхий, ертөнцийн хэргээс тасрах нь цэцэн ухаан хэмээн буддизм үздэг. Буддизм амьдралыг зовлон гэж харах ба даяанч амьдралын хэв маягийг эгэл амьдралаас үүдэлтэй зовлонгоос гэтлэх арга гэж тооцно. Тиймээс ч даяанч бясалгалын замыг дэмждэг. Буддист шашны зорилго нь нирванад хүрэх. Нирвана гэдэг нь хүн бүхий л хүслээсээ ангижирсан төлөв юм. Хэрэв та өөрийн хүмүүний хүслээ үгүй хийхээр хичээж буй аваас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй болох нь дамжиггүй. Угтаа тэрхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь зовлонг багасгахад тустай.  Буддист улсууд өндөр хөгжсөн байдаггүйг эмпирик баримт ч нотолно."[6Адил үндэслэл, тайлбарыг Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес "Хүний үйлдэл" трактатдаа бичсэн байдаг.

Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ

Эшлэлийн жагсаалт

1. Padmasambhavatreasuryoflives.org, 2015.06.01.

2. Рахула, Валпола. 2012. Будда чухам юу сургасан нь.

3. Reincarnation feudal, should end nowtimesofindia.indiatimes.com, 2019.10.26.

4. Монгол Улсын хүн амын өсөлтmongoltoli.mn.

5. Улсын дээд шүүх "коммунист хэлмэгдүүлэлт" хийхээр юунд хуульчлавgogo.mn, 2008.04.28

6. Hoppe, Hans-Hermann. 2021. Economy, Society, and History.


0
angry
2
care
6
haha
39
liked
5
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.68.227
2023/03/20
1
0
ЗАНАБАЗАР АМЬД АХУЙДАА ХЭЗЭЭ Ч ШАРЫН ШАШИНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ЮМ ГЭДЭГ. ҮҮНИЙ УЧИР МАНЖУУД ТҮҮНИЙГ БЭЭЖИНД ДУУДАЖ АВЧРАН АЛЖ ХОЙД ДҮРИЙГ НЬ ШАРЫН ШАШИНТАН ГЭЖ ЗАРЛАН МОНГОЛЧУУДЫГ ЭНЭ ШАШИНД АРГА ЗАЛЬ, ХҮЧИЙГ ХОСЛУУЛАН ОРУУЛСАН ЮМ.
Хариулах
103.140.11.60
2023/03/18
0
0
Сидхарта Гаутама шашны өндөр цол болох Шакъямуни цолыг бүх орчлонгийн Библи гэгддэг аугаа их "БХАГАВАД ГИТА" судраар хамгаалсан гэдэг.
Хариулах
202.21.108.37
2023/03/18
0
0
Хойд дүр тодруулахыг далай лам өөрөө феодализмын системийн үлдэгдэл таслан зогсоох хэрэгтэй гэчихээд манайд ирээд янз бүрийн хойд дүр тодруулаад явж байгаа нь мунхаг тэнэг болохоор нь доромжилж байгаа хэрэг үү
Хариулах
202.9.40.101
2023/03/17
1
0
Монголд шашин бизнес болж хувирсан нь үнэн шүү дээ. Гандангийн хурал номын үнэ өртгийг хар , тэтгэвэр , төрийн үйлчилгээний б.гууддагуудын цалинтай харьцуулаад үз л дээ.Өнөөдөр мэдлэгтэй зөв төлөвшсөн инженерүүд л маш олноороо хэрэгтэй . Хөвгүүд лам бус инженер болох нь улс оронд хэрэгтэй : МИУС-н физикийн салбарт суралцах элсэгч өдрийн гэгч шиг ховордоод б.гааг бүгд л мэдэж б.гаа шүү дээ.
Хариулах
202.55.188.92
2023/03/16
1
0
Жинхэнэ Богд чинь та бидний дунд инээгээд жаргаж яваа. Хувьтай хүн гэж тийм л байдаг. Хоёр ихэрийн нэг гээд байхад л барьц мөнгөнд шуналтай лам эрдэмтэд мөн гээд шаагаад байгаа нь хуурамч богдоосоо илүү гай зовлон юм даа. Хүүхэд эцэг эх буруугүй хүнээ зардаг хүмүүс л буруутай.
Хариулах
202.55.188.92
2023/03/16
1
0
Лам ихдвэл малаа хэн маллахуу. Богдийг эрлийз Ми Энхболдоос салгаад Гарамжав дээр тогтоов гэхдээ энэ биш шүү гэж 2 ихэр төртөл төвдүүд худлааг мөн гэж шаалаа. .. 2 ихэрээс юу нь богд вэ хаан сонгодог ч ёс үгүй юм шүү. Үнхээр явцгүй болчихлоо. Ламизм. Далай ламийг овоо зөв тодоруулах болов уу гэтэл ёстой л биш байжээ.
Хариулах
61.74.23.199
2023/03/16
3
0
Одоо монголоор дүүрэн лам баньд нар энэ олон лам нарыг яах гэж бий болгов Эцэг эх нь сургуульд дургүй хүүхдүүдээ сүүлийн үед лам болгодог болсон шүү
Хариулах
2405:5700:310:910:658c:a8ba:5ba1:478b
2023/03/16
0
0
Бүр эрт Юань гүрний эхэн үед Рубилай хааны карлишаар буддизм төрийн шашин байсан. Гэтэл хэзээ хойно Түмэдийн Алтан ханы үед төрийн шашин болсон гэж төөрөгдүүлсэн бна. Мизес Монгол ТББ арай илүү өндөр боловсролтой хүн хөлсөлж гүтгэлэг, тархи угаалтаа бичүүлэх байж дээ
Хариулах
59.153.114.184
2023/03/17
1
0
Чи харин сайхан шааж бдаг гар бна даа !
Хариулах
2405:5700:310:910:658c:a8ba:5ba1:478b
2023/03/16
0
0
Хубилай хааны зарлигаар
Хариулах
202.21.108.10
2023/03/16
1
0
Зарим суманд МХЗЭ ийн үүрийн дарга байсан хүн...Зарим суманд алдаа гаргаж Засан хүмүүжээд 10 орчим жил болоод суллагдсан хүмүүсч байх юм даа...Тэд өвгөд..эмгэдийг залилахаас өөр юу ч хийгүй ..ёстой ХУВАЛЗ гээч нь болж байх шиг эээ..Хэнтийд ...Биндэр суманд ийм зүйлс байдаг гэнэ эээ
Хариулах
202.21.108.37
2023/03/18
0
0
Залилангууд сул мөнгө олох гэазраа сайн мэднэ
Хариулах
202.21.108.10
2023/03/16
1
0
Ганданд Төрөөс Мөнгө ..Төсвөөс МӨНГӨ өгөх ОГТ хэрэгүй :....Тэр Чойжамц нь ЖИП унаадад давхина хүн мунхруулна...Залуу лам нар нь УБ буудлын урьд талаар орой үдшээс гүйл дэнэ ...Ийм лам.шашинд... Монголд Тэмбүү тараахад гол үүрэг гүйцэтгэсэн ...ХООСНЫГ номлогчид НИРВААНА гээч дээ өөрсдөө очвол таарах буй зааа
Хариулах
89.19.88.165
2023/03/15
2
0
Сайхан нийтлэл бичжээ. Үхэр Монголчууд гэхдээ 100 жилийн дараа л ойлгох байх.
Хариулах
192.82.80.51
2023/03/15
1
2
Өө Зариг.. Ийм байсан юм уу.. Хөлсөөр бичсэн нь түүхэн гувуйлгаар харагдаж байна.
Хариулах
103.10.21.246
2023/03/17
0
0
Arai ih munharlaa odoo bolichihoj boldoggui yum uu?
Хариулах
202.126.88.202
2023/03/15
0
1
Өнөрөө авгай марксист суртал ухуулагч,болчихоо юу?
Хариулах
202.55.188.123
2023/03/15
0
1
Лам хүн материаллаг баялагийг бүтээхгүй ч таны ойлгохгүй байгаа оюунлаг гэгээрэлд зорьж, тэр сайн сайхан руу бусдыгаа чиглүүлдэг юм. Бүх харилцааг өнгө мөнгөөр хэмждэг болсон нийгэмд нэг ч гэсэн хүн ядарсан зовсон байдалтай байхад чинь сэтгэлээсээ тусалж дэмжиж байвал сайхан биш гэж үү? Уг нь соц үеэс өмнөх буддын шашинтай Монгол улс ийм л сайхан сэтгэлийн боловсролтой ард түмэн байжээ.
Хариулах
2405:5700:313:a454:753e:c7fb:b181:531f
2023/03/15
2
0
Шарын шашныхныг хойд дүр тодруулдгийг хуулиар хориглох цаг болжээ.одоо монголын бараг аймаг сум болгон хутагт хувилгаадтай болоод байна.Яагаад төр засаг энэ мунхаг мухар сүсгийг болиулдаггүй юм бэ? Хутагт хувилгаад төрөөд олон ламтай болоод Монгол хөгжихгүй харин Түвд шиг л болно
Хариулах
202.21.108.37
2023/03/18
0
0
Арай дэндэж байнаа.Одоо сүүлийн үеийн шинжлэх ухаанаар цэнэглэгдэж байгаа залуус ирээдүйг нь шийдэх бизээ
Хариулах
2405:5700:313:92eb:ddb3:d0fa:fc6b:1230
2023/03/15
1
0
Үнэн үнэн
Хариулах
64.119.18.110
2023/03/15
1
2
чи мунхаг мухар сүсэг гэж батлаж чадах юмуу олон зуун жил уламжилж ирсэн хүний оюун сэтгэхүй түүнийгээ дагаад бие махбодын шинжлэх ухаан
Хариулах
2001:e60:914c:9126:91bd:157a:c655:f6a4
2023/03/15
0
1
Zarig bitgi hutsoo Medeh ymaa l hii
Хариулах
68.148.28.104
2023/03/15
2
0
Пөөх тэр үед манай бадамжунай сумьяа хоёр даргын нэр байж байх чинь юу вэ
Хариулах
64.119.31.21
2023/03/15
1
3
Юу ч гээд байгаа юм бөөн холион бантан ккк. Ийм олон урсгал байдаг байж болно, хоорондоо мэдээж ялгаатай юм чинь зөрчил байж ч болно. Гэхдээ гол үндэс номлол нь улс оронд биш хувь хүнд хэрэгтэй байдаг юм шүү. Улс хөгжих үндэс болсон хувь хүний бие, сэтгэлзүйн эрүүл мэнд, стресс даван гарах, сэтгэл хөдлөл удирдах гэх мэт хүмүүжил төлөвшилд хэрэгтэй. Мэдээж 100% итгэж дагаж мөрдөх шаардлагагүй. Тэнгэр (god) шүтдэг ганц 2 урсгал хэлж байгаа нь христ-лал шашинтай илүү ойртож ууссан хувилбар юм шиг санагдлаа. Угаасаа буддын шашин олон бурхантай юм чинь (god) бурхан байдаг байж болно. Гэхдээ ганц бурханыг онцгойлох нь буддын шашны урсгал гэж үзэх үндэсгүй болно.
Хариулах
202.55.188.92
2023/03/16
1
0
Хийдэг хүн ба улс эхлээд хөгждөг. Эцэст нь бусдийг өмнөө мөргүүлдэг. Хийдэггүй хүн ба улс залбирдаг. Эцэст нь чаддаг бусдийг бурхан гэж мөрөгдөг.
Хариулах
103.161.242.66
2023/03/15
4
0
Хүн өөрөө бурхан. Та нүгэл үйлдэхгүй, зөв явж байвал тэгээд болоо. Нүгэлтнүүд хамгийн их мухар сүсэгтэй байдаг гэж хэлж байгааг анзаарав уу
Хариулах
192.82.70.101
2023/03/15
0
0
Заза энэ л үнэн ккккк
Хариулах
202.126.90.62
2023/03/15
1
0
mundag hellee .
Хариулах
Шинэ мэдээ
Төрийн банк “хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг хэдэн гишүүний саналаар "явуулсан" бэ 10 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хуралд оролцож байна 10 цагийн өмнө
Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авчээ 11 цагийн өмнө
Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа 11 цагийн өмнө
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Шуурхай: Н.Наранбаатарыг авч үлдэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ шийджээ 12 цагийн өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 12 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн баталсан гэх БГД-ийн ИТХ-ын 18 төлөөлөгч олонх болж чадахгүй 12 цагийн өмнө
Технологи шинэчлэгдэж, бид дасан зохицдог 13 цагийн өмнө
Бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг хууль бусаар шилжүүлэн авчээ 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн 10,2 га талбайн зураг төсөл батлагдсан, удахгүй Нийслэлчүүд амарч зугаална 13 цагийн өмнө
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цагийн өмнө
Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлагыг хотын стандартад орууллаа 13 цагийн өмнө
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ 13 цагийн өмнө
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Олон нийтэд таалагдахын тулд гурван гишүүнийг золиос болгож байна 14 цагийн өмнө
Н.Наранбаатар: Би хуучин байраа зарж, УИХ-аас өгдөг 50 сая төгрөгийн дэмжлэгээр хотод байртай болсон 14 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа 15 цагийн өмнө