Л.Ганзориг: Авлигатай тэмцэх нь шударга ёсны үйл хэрэг 

Ц.Цэрэнбадам
2023/04/10

Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар болгонд албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Энэ дагуу  Монгол Улсын батлан хамгаалах салбар энэхүү чиглэлийг хэрхэн ажил хэрэг болгож буй талаар БХЯ-ны Хуулийн хэлтсийн шинжээч Л.Ганзоригоос тодрууллаа.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар Батлан хамгаалах яамнаас ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил" болгон зарласантай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөө”-нд таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, төлөвлөгөөний хэрэгжилтээ ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Үүнд, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран БХЯ, ЗХЖШ-ын харьяа анги, байгууллагын Хуулийн асуудал хариуцсан нийт 46 офицерыг хамруулсан “Авлигын нөхцөл байдал, анхаарах асуудал”, мөн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын алба хаагчдын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, “Авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Авлигын гэмт хэрэг” сэдвийн сургалтыг танхимаар болох цахим хэлбэрээр явуулсан.
Дараагийн ээлжинд Батлан хамгаалах яамны Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлтэй хамтран шинээр томилогдсон алба хаагч нарт “Авлига, авлигын шалтгаан нөхцөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албатай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын алба хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мөн Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн “Авлигын гэмт хэрэг №3” сэдэвт нэвтрүүлэг, “Үйлийн үр хаяг андуурдаггүй” шторкийг Батлан хамгаалах яамны цахим хуудсанд байршуулахын зэрэгцээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тендерт шалгарсан аж ахуй нэгж, байгууллагатай хийх гэрээнд “Талууд авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс ангид байж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан, гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд нэн даруй эрх бүхий байгууллага, этгээдэд мэдэгдэнэ” гэх зохицуулалтыг нэмж тусгасан.
Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарыг яамны шалган нэвтрүүлэх байранд ажиллуулж, мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, Батлан хамгаалах яамны нийт алба хаагчдад Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн. Мөн Батлан хамгаалах яамны харьяа байгууллага бүр “Авлигын эсрэг 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Цаашид ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Батлан хамгаалах яам 2022 онд Авлигатай тэмцэх газрын “2022 оны шударга байдлын үнэлгээ”-ээр 16 яамнаас 80.5 оноотойгоор тэргүүн байр эзэлж, бүх төрийн байгууллагуудаас эхний 5-д шалгарч, өмнөх онд үзүүлсэн 69.5 хувийн үнэлгээнээс 10.9 хувиар нэмэгдэж, 46 байраар дээшилсэн амжилтыг үзүүлсэн.
Энэхүү ололт амжилтаа 2023 онд бататгах, мөн Батлан хамгаалах яамны “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээгээ хэрэгжүүлэхээс гадна Засгийн газрын тогтоол, авлигын эсрэг хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах, дотоод хяналтын ажиллагаагаа сайжруулах, “Төрийн болон албаны нууцын тухай” хууль тогтоомжид зааснаас бусад асуудлыг олон нийтэд ил тод байлгах, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хуулийн хүрээнд шударга шийдвэрлэх, шат дамжлага, хүнд суртлыг арилгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, сургалт, сурталчилгааг илүү түлхүү зохион байгуулах, алба хаагч, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан авлигатай тэмцэх, соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгээр хүргэх бодлого барьж, тус бодлогодоо нийцсэн ажил, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх "Шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил" ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Үүний хэрэгжилт манай салбарт хэрхэн хангагдах талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолд зааснаар авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа бүх ажилтан, алба хаагчдын үүрэг юм. Уг тогтоолын хүрээнд “Авлигатай тэмцэх таван үйл ажиллагаа” буюу “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг заасан.
Өөрөөр хэлбэл “5Ш” ажиллагааны хүрээнд төр, засгаас гарсан бүх шийдвэр, үйл ажиллагааг Батлан хамгаалах салбар дэмжиж, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу хэрэгжүүлж ажиллана. Тухайлбал, манай салбараас “Шүгэл” ажиллагааг бүх талаар дэмжиж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын 110 болон Засгийн газрын 1111 утсанд мэдээлэх, гомдол, мэдээлэл өгөх, шүгэл үлээсэн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах юм. Харин “Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчиж, танил, талаараа төрийн албанд орж ирсэн, хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, үүргээ хангалтгүй биелүүлдэг “шимэгч” алба хаагчдыг хуулийн дагуу чөлөөлөх, халах, төрийн алба хаагчийн ёс зүй болон хууль тогтоомж зөрчсөн алба хаагчдад хариуцлагатай тооцох талаар санаачилгатай ажиллана.
Мөн салбарынхаа үйл ажиллагааны “Төрийн болон албаны нууцын тухай” хууль тогтоомжид зааснаас бусад мэдээллийг олон нийтэд ил тод байлгаж, байгууллагын цахимжуулах ажиллагааг дэмжиж, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлж “Шил” ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг олон ажлыг дурдаж болох юм.
Авлигатай тэмцэнэ гэдэг бол зөвхөн хууль хяналтын болоод төрийн байгууллагын ажил гэж ойлгохоосоо илүү, иргэн бүрийн оролцоонд тулгуурласан, тэдний оролцоог хангасан шударга ёсны үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж:  Соёмбо редакц


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 32 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 47 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20