БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол улс цэвэр эрчим хүчний хөгжилд чухал байр суурь гүйцэтгэнэ


Газрын ховор элемент цэвэр эрчим хүчний хөгжилд чухал нөлөөтэй

 “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн дор болж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр хоёр дахь жилдээ оролцож байна.

Чуулга уулзалтын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах талаар санал солилцжээ.

 Дэлхий нийтийн өмнө тулгарч буй геополитик, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг аливаа хүндрэл бэрхшээлийг улс орнууд хамтын хүчээр даван гарах, байгаль орчныг хамгаалах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг ирснийг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин онцолсон байна. Мөн БНСУ нь хоёр болон олон талт хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Дэлхийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах нь цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгахад чухал гэдгийг Пак Жин сайд хэлээд Ашигт малтмалын аюулгүй байдлыг хангах олон улсын нийгэмлэгийн (MSP) үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

 Үүнээс гадна цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд лити, кобальт зэрэг газрын ховор элементийг ихээр ашиглах шаардлагатай. Иймд олон улсын ашигт малтмалын нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангахад Монгол зэрэг газрын ховор элемент, критик минералын нөөц ихтэй улс орнуудын шийдвэр гаргагчдын улс төрийн манлайлал, нягт хамтын ажиллагаа чухал болохыг БНСУ-ын Гадаад хэргийн сайд онцлон дурджээ. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч, технологийн хэрэгцээг хангахад шаардлагатай нөөцийг ашиглах чиглэлээр БНСУ, Монгол улс хамтран ажиллах боломж өргөн байгааг энэ байр сууринаас тодорхой харж байна. Зөвхөн БНСУ төдийгүй Япон, Европын Холбооны зүгээс энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах сонирхол сүүлийн жилүүдэд огцом нэмэгдээд байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 20 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28