ЗХЖШ: Албаны зүгээс шалгахад талийгаачид хөндлөнгийн зүйл ажиглагдаагүй

Н.Мижидмаа
2023/11/13

Өнгөрсөн 10-р сарын дундуур дөрөвдүгээр курсын оюутан 21 настай залууг ЗХЖШ-ын 326-р цэргийн анги руу хүчээр үсийг нь хусаад авч явсан байна. Харамсалтай нь 21 настай залуу цэргийн ангид очоод 20 ч хоноогүй байхдаа учир битүүлгээр амиа алдсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлж манай редакцид хандсан юм. Уг асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал: Зэвсэгт хүчний 326-р ангид харамсалтай хэрэг гарлаа. Алба хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид нар энэ болсон үйл явдалтай холбоотой албаныхаа хүрээнд үнэнийг тогтоохоор ажиллалаа. Өглөө 6 цагт бослогын команд өгөхөд талийгаач босож ирээгүй учир дуудлага өглөө гэж над руу утасдсан. Тухайн үед амрах дохио өгөхөд цэргүүд амрах цагтаа амарсан. Тэр үед бүх заалны гэрлийг унтраагаад унтсан. Өглөө босох команд өгөхөд талийгаач босож ирээгүй, одоогоор энэ асуудалд цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тухайн газарт цагдаагийн алба хаагчид очиж, хэргийг шалгаж байгаа болохоор хэвлэл болон ар гэрийнхэнг оруулах боломжгүй байна. Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа цогцсыг дараагийн ажиллагаанд явуулсан. Цогцсыг зөөсөн асуудал байхгүй.  Албаны зүгээс шалгалт хийхэд буруу харилцаа, хөндлөнгийн зүгээс амиа алдсан гэх асуудал харагдаагүй. Хоолонд ч шинжилгээ, үзлэг хийж байна. Бидний зүгээс гадны ямар нэг зүйл ийм тийм гэж хэлэх боломжгүй. Бид нар одоо ар гэрийнхэнтэй нь очиж уулзлаа.

Бичлэгээр үзэх:


198
angry
7
care
10
haha
16
liked
31
love
89
sad
44
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатар хот-2040 хөгжлийн төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа 11 цагийн өмнө
Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, хэрээс хэтэрлээ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн 14 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 15 цагийн өмнө
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна 15 цагийн өмнө
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа 15 цагийн өмнө
"Таван аварга"-ын нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 15 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг 16 цагийн өмнө
Мазаалай баавгайг сурталчлах аян боллоо 16 цагийн өмнө
Цахилгаан шатны хонгил руу хүүхэд унаж нас барсан хэрэгт СӨХ-ны удирдлагад ял шийтгэлээ 17 цагийн өмнө
Сурагчдын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ 17 цагийн өмнө
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 17 цагийн өмнө
Хүнд суртлаас болж 10-20 жил хиймэл гар, хөлөө солиулаагүй иргэн ч байна 17 цагийн өмнө
Бөх үздэг бүсгүйчүүд: Бөхийн гэргий болно гэж боддог. Үндэсний бөхөө үзэж өв соёлоо дээдлэх дуртай 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ Өчигдөр
Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв Өчигдөр
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ Өчигдөр