Швейцарь лугаа хөгжье

М.Төгөлдөр
5 цагийн өмнө

“Швейцарь лугаа улс болох” өвгөдийн мөрөөдлийг биелүүлэх боломж өнөөгийн Монголчууд та бидний өмнө бүрэн нээлттэй байна. Ингээд энэхүү нийтлэлээр Швейцарийн тухай болон тэдний хөгжил дэвшлийн нууцыг дэлгэн үзэцгээе.

1648 оны Вестфалийн энх тайвны гэрээгээр Швейцарь Улсын тусгаар тогтнол нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тусгаар тогтнолын 400 жилийн түүхээс 300 жилд нь нэгдсэн төр байхгүй, тэр ч бүү хэл албан ёсны нийслэл ч байхгүй явж ирсэн нь ихээхэн сонирхолтой. Швейцарын Холбооны Улс бол 8.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй, төв Европын орон юм.

Швейцарь нь Дорнод аймгийн Халх гол (28,092 км²) сумын нутаг дээр Ховд аймгийн Алтай (13,146 км²) сумын нутаг дэвсгэрийн нэмсэнтэй тэнцүү хэмжээний газар нутагтай жижигхэн улс. Юрийн уулс ба Альпын нуруу хоёр нь газар нутгийнх нь ихэнх хэсгийг эзэлдэг тул байгалийн баялаг гэх юмгүй улс юм. Швейцарийн хамгийн том экспортын бүтээгдэхүүн нь шоколад гэдгийг харахад, энэ орны хөгжил дэвшилд байгалийн баялгийн нөлөө асар бага гэдэг нь аяндаа харагдана.

Швейцарийн бүх капитал нь иргэд болон компанийн өмч учир Швейцарийн иргэд нь эн дэлхийн хамгийн баян хүн болжээ. Швейцарь хүний дундаж хөрөнгө 696,000 ам.доллар бөгөөд 1000 хүн тутмын 86 нь саятан гэх үзүүлэлтээр энэ дэлхийг тэргүүлж байна. Швейцарийн иргэдийн сарын дундаж цалин нь 2020 оны байдлаар 6597 ам.доллартой тэнцэж байгаа нь мөн л энэ дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт мөн. 2022 онд Швейцарийн нэг хүнд ногдох ДНБ нь 91 мянган долларт хүрч, дэлхийд 4 дүгээр байр эзлэв. Швейцарь улс  нь хүн амьдрахад хамгийн таатай улс орноор олон удаа шалгарч байна.

Швейцарийн хөгжил дэвшлийн нууц юунд байна вэ?

1-т: Швейцарийн иргэд баян цатгалан амьдарч байгаад 3 нууц бий. Энэ нь товарын эргэлт, хувьцааны өгөөж, өндөр цалин 3 юм. Швейцарийн иргэд нь маш баян амьдарч байгаагийн цаад шалтгаан нь ердөө л энэ гурав юм. Гурван зэрэг мөнгө олж чадаж байгаа учраас л Швейцарь хүн бүр баян цатгалан амьдардаг ажээ. Өөрөөр хэлбэл Швейцарийн иргэд нь өөрийн сонгосон ажлаа хийж, өндөр цалин авахын зэрэгцээ, хувьцааны болон товарын биржээс асар их ашиг орлого олж чадаж байна. 

2-т: Швейцарь бол аж үйлдвэрийн хувьсгал өрнүүлж чадсан энэ дэлхийн 5 дахь улс юм. “Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгал” нь 1712-1914 оны хооронд явагдсан бөгөөд дотроо 3 давлагаатай. Эхний давлагаа 1709-1840 оны хооронд үргэлжилсэн бөгөөд зөвхөн Англид хамаардаг. Хоёр дахь давлагаа 1840-1870 онд явагдсан бөгөөд Франц, Герман, Швейцарь, Бельги, АНУ зэрэг орнуудад хамаарагддаг. Бидэнд аж үйлдвэрийн хувьсгал өрнүүлэхэд шаардлагатай бүх төрлийн байгалийн баялаг бий. Бид чадна.  

3-т: Швейцарь улс мөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан учраас маш өндөр хөгжил дэвшилд хүрч чадсан гэж шууд ойлгож болно. Энэ жижиг орон өөрийн үндэсний валют болох Швейцарь франкийг дэлхийн нөөцийн валют болгож чадсан нь гайхалтай. Швейцарь франк нь 1850 оноос 1936 он хүртэл 86 жилийн туршид ханшаа огт алдаагүй. Мөн 1936-1992 оны хооронд ханшаа хамгийн бага алдаж ирсэн цор ганц валют болж чадсаны нууц нь алтан стандартаа мөрдсөөр ирсэнтэй холбоотой ажээ. Тиймээс ч “Швейцарийн алтан франк” гэж бүх дэлхий өргөмжилсөөр ирсэн байна. Манай намын санал болгож буй “алтан төгрөг” хэвлэгдвэл Монгол Улс мөнгөтэй холбоотой бүх асуудлыг төгс шийдвэрлэж чадна.

4-т: Швейцарь нь энэ дэлхийн хамгийн анхны татварын диваажин улс байлаа. Швейцарь улс байгуулагдсан жил буюу 1648 оноос эхлэн Швейцарийн татвар нь энэ дэлхийн хамгийн бага татварт тооцогдож байлаа. Дэлхийн 2-р дайнаас Швейцарийн татвар өссөөр 1960 он гэхэд Засгийн газрын нийт зардал нь ДНБ-ий 7 хувьтай, 1990 онд 9,7 хувьтай тэнцэх болсон. 1999 онд батлагдсан Швейцарийн шинэ Үндсэн хуулиар татвар өссөөр 2010 он гэхэд Швейцарийн Засгийн газрын төсөв нь ДНБ-ий 10,7 хувьд хүрч, 62,8 тэрбум Швейцарь франктай тэнцэж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Татварын ийм өсөлт болсон боловч Швейцарийн татвар нь энэ дэлхийн хамгийн бага татварт зүй ёсоор тооцогдсоор байна.

Ийм бага татвартай байхад аль ч улс үсрэнгүй хөгжиж чадна. Швейцарийн Үндсэн хуульд татвартай холбогдох 17 зүйл, 37 заалт байх бөгөөд эдгээр заалтууд нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж, ард иргэдийн эрхийг хамгаалж байдаг ажээ. Манай нам ч ийм Үндсэн хуулийн заалтуудыг санал болгож байгаа.  

5-т: Швейцарийн төр засаг нь Монголын төр шиг бүх газар, байгалийн баялаг, машинт үйлдвэрүүдийг бүгдийг нь төрийнхөө өмчлөлд авч, ард түмнээ гуйлгачин болгож байсангүй. Өөрөөр хэлбэл Швейцарь улс хэзээ ч социалист төртэй байгаагүй гэсэн үг. Бид ч социализмыг дуусгаж чадна.

6-д: Швейцарийн төр засаг нь Монголын төр шиг үнэ тогтоож, чөлөөт эдийн засагт чөдөр тушаа болж байсангүй. Швейцарийн махны үнэ нь Европын махны дундаж үнээс 2 дахин үнэтэй. Ер нь Швейцарийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ нь энэ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Гэтэл Коронагийн үеэр инфляцын түвшин 3,5 хан хувьд хадгалагдаж, одоо ч гэсэн энэ дэлхийн хамгийн бага инфляцитай орноор шалгарч байна. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийг инфляц гэж үзвэл Швейцарь Улс нь хамгийн их инфляцтай улсад тооцогдох ёстой. Манай намд инфляцыг төгс шийдвэрлэх төсөл төлөвлөгөө бий.   

7-д: Швейцарь улс төгс төгөлдөр иргэний засаглалыг бүтээж чаджээ. Швейцарь Улс нь автономын зарчмаар ажиллах 26 Муж улс, 2222 муниципэд хуваагдан төгс иргэний засаглал бий болгож чаджээ. Хэрэв 8,5 сая хүн амыг нь 2222 муниципэд хуваавал, 3825 хүн оногдож байна. Энэ нь манай Төв аймгийн Алтанбулаг сумын хүн амын тоотой ижилхэн гэсэн үг. Швейцарийн муниципэд бүх юм байна. Газар байна. Баялаг байна. Өмч байна. Эрх мэдэл байна. Төрийн бүх аж ахуйн ажлыг кантон ба муницип гүйцэтгэж байна.

Швейцарь нь Кантоны төвшинд гудамж талбайгаа тохижуулахаас эхлээд, сургууль, цэцэрлэгийн асуудал, барилга байшин барих, зам гүүр тавих, нураах, татвар ногдуулах, газар ашиглах гэх мэт бүх асуудлыг иргэдийн шууд хурал ба ард нийтийн санал асуулгаар шийддэг ажээ. Швейцарийн Үндсэн хууль нь 123 зүйл, 305 заалтаар Холбоо ба Кантоны эрх мэдлийг хуваарилж, ажил үүргийг нь тоочиж, хоорондын уялдааг хангаж, бие биеэ харилцан хянах эрх мэдэл олгох байдлаар Үндсэн хуулиа бүтээжээ.

8-т: Швейцарийн парламент хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим нь ард түмний төлөөлөгчдөөс бүрдэх 200 гишүүнтэй, Сенат нь Муж улсуудын төлөөллөөс бүрдэх 46 гишүүнтэй. Швейцарийн парламентын гишүүд гэж онцгой эрх дархтай эрхмүүд байдаггүй. Тэд тогтмол цалин авдаггүй. Дор бүрнээ өөр өөрсдийн ажил болох багш, эмч, хуульч, инженер, банкир, фермер, төрийн албан хаагч, урлаг соёлын гэх мэт ажил мэргэжлээ хашаад л явж байдаг ажээ. Монгол Улс 2 танхим бүхий парламенттай болж чадна. 

9-т: Швейцарь нь шударга, хүчирхэг шүүхтэй. Швейцарийн Женев гэх мэт мужууд нь эрүүгийн хэрэгт Тангарагтны шүүхийг хэрэглэдэг. Вауд, Нейчател, Цюрих, Тикино зэрэг Мужууд нь мэргэжлийн шүүгч ба жирийн иргэдээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бид шүүхээ шинэчилж чадна. Манай намд шинэчлэлийн төгс төлөвлөгөө бий.

10-т: Швейцарь нь цомхон Засгийн газартай. Швейцарийн Засгийн газар нь 8 сайдтай. 39 мянган төрийн албан хаагчтай. Монголын 23 сайд, 300 мянган төрийн албан хаагчийг бид цомхотгож чадна. Цомхотгох ч ёстой.

11-т: Швейцарийн хөгжил дэвшил нь төвийг сахих бодлоготой нягт холбоотой. Төвийг сахисан бодлого гэдэг бол цэрэг, улс төр, эдийн засгийн аливаа эвсэлд нэгдэхгүй, дайнд оролцохгүй, дайтагч талын аль нэгийг нь дэмжихгүй байх зарчим юм. Хэрэв элсвэл Швейцарь Улс заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг ажээ. Швейцарь нь 400 жил дайн дажны хөлд нэрвэгдээгүйн ач буянаар, дэлхийн хөгжлийг тэргүүлсэн байна гэж ойлгож болно. Бид бараг л төвийг сахидаг улс шүү дээ.

12-т: Швейцарийн Үндсэн хууль нь энэ дэлхийн хамгийн ардчилсан Үндсэн хууль болон хөгжсөөр байна. Швейцарийн Үндсэн хууль нь яагаад ийм сайн хууль болж чадав гэвэл 1848 оноос хойш ард нийтийн санал асуулгыг 600 удаа явуулж, Үндсэн хуулиа цаг алдалгүй шинэчилж чадсанаар барахгүй 1874 он, 1999 онд ард нийтийн санал асуулгаар цоо шинэ Үндсэн хууль баталж чадсанд оршиж байна.

Швейцарийн 100 000 иргэн нэгдэж, 180 хоногийн дотор гарын үсэг зурвал, Холбооны Үндсэн хуульд хэсэгчилсэн болон бүхэлд нь өөрчлөлт хийх эрхтэй. Харин Швейцарийн 50 000 иргэн нэгдэж, 100 хоногийн дотор гарын үсэг зурвал Холбооны ямар ч хууль, тогтоомжийг ард нийтийн санал асуулгаар оруулж шийдвэрлэх эрхтэй ажээ. Бид ард нийтийн санал асуулгаар цоо шинэ Үндсэн хууль баталж чадна. Манай намд Швейцараас аугаа Үндсэн хуулийн төсөл бий.  

13-д: Швейцарь нь олон намын системийг маш зөв ашиглаж, улс төрийн намын дарангуйллыг төгс хязгаарлаж чаджээ. 1959 оноос хойш Швейцарийн 4 том нам төлөөлөгчдийн танхимын суудлыг хуваан авч байна. Бид хоёр намын системийг халж, олон намын системд шилжиж чадна.

Эдгээр 13 өөрчлөлтийг хийж чадвал Швейцарь лугаа улс орон болж, үр хүүхдэдээ диваажин мэт амьдрал үлдээх боломж Монголчууд бидэнд байна. Хойд Солонгосын дарга Ким Жон Ун Швейцарьт хүүхэд насаа өнгөрүүлж, тэнд боловсрол олсон, капиталист нийгмийн бүтээгдэхүүн мөн. Тэгсэн атлаа өөрийн улс орныг социалист хэвээр барьсаар байгаа нь харамсалтай. МАНАН-гийн удирдагчид ч бас АНУ-ын Харвардад боловсрол олсон мөртлөө Монголоо социалист хэвээр барих хүсэлтэй байна. Тэгэхээр Монголчууд бид өөрсдөө л төр засгаа шинэчлэхээс өөр аргагүй болжээ. Ард түмэн системийн шинэчлэл хийхийг “хувьсгал” гарлаа гэж үздэг. Харин хувьсгал маань улс төрийн систем, эдийн засгийн систем, эрх зүйн системийн цогц өөрчлөлтийг шаардаж байна. Манай нам “Шинэ хувьсгал” нэртэй ном бичээд 4 жил болж байна. Энэхүү номд бичигдсэн улс төр, эдийн засгийн 18 хувьсгалыг хийж чадвал, Монгол Улс ядах юмгүй Швейцарь лугаа улс болж, өвгөдийн хүслийг биелүүлж чадна. 


0
angry
0
care
3
haha
2
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.41
2023/11/18
0
0
Битгий дүрдээ итгэ. Зүгээр л бүгдээрээ хулгай хийхээ л больчих!
Хариулах
202.9.40.176
2023/11/18
0
0
Манай нам чадна гээд л, ямар нам бэ? Швейцари гэж эхлээд Швейцари гээд дууслаа
Хариулах
59.153.115.97
2023/11/17
0
0
Норвёг улс шиг гээч
Хариулах
66.181.161.147
2023/11/16
0
0
Батзандангийн суганы үс
Хариулах
2405:5700:300:3bc0:1943:8ef8:2a5d:6d92
2023/11/16
0
0
Ард түмэн орк болсон ийм нийгэмд хувилбар ярих нь юуны буруу байхав, амжилт хүсье
Хариулах
2405:5700:300:3bc0:1943:8ef8:2a5d:6d92
2023/11/16
0
0
Шийдэл гаргалгаа ярина гэдэг сайн шүү.
Хариулах
202.55.188.115
3 цагийн өмнө
0
0
Хойд Солонгосын дарга Ким Жон Ун ухаалаг эх оронч учраас капитализмаар явбал Монгол шиг сүйрнэ гэдгийг эрт ухаарч социализм хамгийн зөв нийгэм гэдгийг мэдэрчээ.
Хариулах
66.181.160.91
4 цагийн өмнө
0
1
Швейцарь лугаа хөгжихэд энэ горьдлого компанийн зураг ямар хамаатай юм бэ?
Хариулах
213.55.226.49
5 цагийн өмнө
0
0
Yu ch ugui swetsari humuus zunduu shu . Harin mongolchuud bayn . Bitgii ingej heneerhel hudalaa shuu
Хариулах
156.59.82.139
4 цагийн өмнө
0
0
Юу ч үгүй Швейцар хүн ховор шүү хха
Хариулах
Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Энэ удаагийн сонгуулиас Монголын ирээдүй шууд хамаарна 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох ажлыг Г.Дамдинням зориг гарган манлайлсан 4 цагийн өмнө
М.Бадарч: Цол, чимгээ нөхөж авч байгаа бөхчүүддээ баяр хүргэе, би допинг хэрэглээгүй учраас эцсийг нь хүртэл явна 4 цагийн өмнө
Өргөө кино театраас 3,4-р хорооллын эцэс хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ 4 цагийн өмнө
Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: О.Батнайрамдалыг сонгох та бүхний сонголт мянга, мянган залуусыг эх орондоо дуудах уухайн түрлэг байх юм шүү 5 цагийн өмнө
Түүнд туулах ёстой урт зам бий 6 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ 6 цагийн өмнө
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алджээ 6 цагийн өмнө
Баянголчууд ардчилсан намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ 6 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Татварыг дээрэм биш, дэмжлэг болгоно 9 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3778 хоршоо байгуулагдаж, 38464 малчин хоршоонд нэгдлээ 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай тэмцэнэ гэсэн үг 21 цагийн өмнө
Б.Тулга: Төвийн бүс нь Монгол Улсын хүнсний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой 22 цагийн өмнө
Ц.Баатархүү: МАН тасралтгүй 8 жил засаглахдаа хотын түгжрэлийг бууруулах нэг ч шийдэл гаргаагүй 22 цагийн өмнө
Ц.Эрдэнэбат: Технологийн шийдлийг нэвтрүүлэхэд улс төрийн манлайлал, эр зориг хэрэгтэй 22 цагийн өмнө
Би яагаад нэр дэвших болов?  22 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ Өчигдөр
Г.Дамдинням: Дархан, Сэлэнгэ, Төв аймаг үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төв болно Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ Өчигдөр