С.Амарсайхан: ​Сарлагийн хөөвөрт урамшуулал олгох болсонд малчид талархалтай байна


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч, Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа тул бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх эрсдэлийн шалтгаан болж буйг сумын Засаг дарга Ю.Баасанжаргал онцолсон юм. Малчид өвс тэжээл хэт үнэтэй байгаа тухай болон малын түүхий эд үнэгүйдэж буйг, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг уламжилж байв.


Засгийн газар Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг Улсын нөөцөөс олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгууддаа хуваарилах зохион байгуулалт хийхийг Шадар сайд анхааруулав. Мөн ирэх жилээс анх удаа сарлагийн хөөврийн урамшууллыг кг тутамд 10 мянган төгрөгөөр тооцож олгох болсныг дуулгалаа.
Сарлагийн хөөврийн зах зээлийн үнэлгээ кг тутамд 25-30 мянган төгрөг байдаг бол урамшуулал олгож эхэлснээр 35-40 мянган төгрөг болж нэмэгдэх боломж бүрдэж буйд малчид ихэд талархалтай байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
2023/12/15
0
0
Сарлаг, ямаанд урамшуулал олгоно, харвинг багасгахаар их хурлаар оруулж мөнгө авахаар ярина гэтэл хүнийхээ талаар юу ч ярихгүй орхино энэ ёстой мулгуу хүмүүс шүү.
Хариулах
2405:5700:300:b7c3:2dba:b910:7e4:5d11
2023/12/15
0
0
Сонгуулийн шоу хийж явснаас үндсэн ажлаа хий самарсайханы орон нутагт өвөлжилт хүндэрчээд бна мэдсэнүү
Хариулах
2405:5700:311:836b:fcd1:47f4:1b9:d681
2023/12/15
0
0
Урамшуулалаар амьдардаг бол сонгуулийн арга ядарсан мэх. Ногооны урамшуулал хулхи байлаа.
Хариулах
Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 19 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 20 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 20 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 21 цагийн өмнө
+29 градус дулаан 23 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04