Төрийн удирдлагын докторант, ASSITEJ Mongolia үндэсний төлийн удирдах зөвлөлийн гишүүн, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж байсан Г.Солонго нь соёл, урлагийн салбарт 33 жилийн турш тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн театрын хөгжлийг шинэ шатанд гаргах, үндэсний түүх, соёлын өвийг тайзны урлагаар дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн уран бүтээлч, удирдагч хүн юм.
Тэрээр 2016 оноос эхлэн Л.Вагнаны нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд театрын бодлого үйл ажиллагаанд шинэчлэл хийж
"Өндөр гэгээн" дуулалт жүжиг, "Гарын таван хуруу" мюзекл жүжиг, "Жангар" хүүхдийнг жүжиг, "Асарын өндөр" түүхэн аялгуут жүжиг, "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжиг зэрэг томоохон тайзны бүтээлүүдийн ерөнхий болон гүйцэтгэх продюсерээр ажиллаж тус бүтээлүүд нь Завхан аймагт төдийгүй Улаанбаатар хот болон бусад орон нутгийн тайзнаа амжилттай тоглогдон давхардсан тоогоор 100 гаруй мянган үзэгчдэд хүрсэн байна.
Эдгээр бүтээлүүд нь зөвхөн үзэгчдийн талархлыг хүлээгээд зогсохгүй олон улсын болон улсын нэр хүндтэй наадмуудаас өндөр үнэлгээ авч, "Гэгээн муза" олон улсын театрын их наадмаас нийт 18 Алтан цом, хоёр Гранпри шагнал хүртэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн чанар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд батлан харуулжээ.
Г.Солонго театрын уран бүтээлээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Тэрээр 2026 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Wanderlust Theatre Fest олон улсын театрын фестивалийн продюсероор ажиллаж, дэлхийн 15 орны уран бүтээлчдийн бүтээлийг Монголын хүүхэд, залууст хүргэх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Түүний олон жилийн хөдөлмөр, манлайлал, үндэсний түүх, соёлын өвийг тайзны урлагаар дамжуулан түгээн дэлгэрүүлэхэд, орон нутгийн театрын менежментийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Урлагийн гавьяат зүтгэлтэн" хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнаж байгаа нь Монголын соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж буй хэрэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна