Ийм аятайхан гэдгийг нь мэддэггүй байсан юм. Одоо дандаа үйлчлүүлнэ ээ


Хүний өмнө нүүр улайхгүй байх сайхан шүү. Хэзээ ч очсон, сэтгэл дүүрэн үйлчлүүлдэг “жоорны” газраа хуваалцъя. Миний дагуулж очсон хүн болгон “Ийм аятайхан гэдгийг нь мэддэггүй байсан юм. Одоо дандаа үйлчлүүлнэ ээ” гэж хэлдэг болохоор би хэний ч өмнө нүүр бардам байж чаддаг. Гадна дотнын олон зочдын нүдийг хужирлах, чихийг баясгах, гэдсийг баярлуулах бүх л зүйл нэг дор гэхээр амар байгаа биз. Энэ удаад зөвхөн хоолтой холбоотой хэсгийг танилцуулъя. Энүүхэндээ гэж хэлэхэд аль нь ч, үнийн хувьд боломжийн санагдсан. Хоолонд онцгой ач холбогдол өгдөг, янз бүрийн зурагт хууртаж, энд тэнд орж бүтэлгүйтэж явсан, эсвэл үнэтэй байх гээд зайгаа барьж явдаг олонд хэлэхэд үйлчилгээ, орчинтойгоо харьцуулахад үнэ үнэхээр дажгүй санагдсан.

“ЖООРНЫ” ГАЗРЫН БАЙРШИЛ

Гадаадад аялж явахад нэг дор бүхнийг багтаасан нүд хужирлам тансаг моллууд, үйлчилгээний төвүүд таардаг даа. Тэдгээр газрууд руу хоол идэх гэж зорьж очдог үйлчлүүлэгчид ч маш их байдаг. Харин Монголд байдаг “жоорны” газар маань яг төв талбайн зүүн талд бөгөөд хуучнаар бидний сайн мэдэх хэвлэлийн үйлдвэрийн түүхэн барилгын сууринд сүндэрлэсэн Галлериа Улаанбаатар төв. Үүдээр нь ороход л цэмцгэр орчин, анхилам үнэр, хүнийг тайвшруулам дулаан өнгөтэй чулуун хана, цэвэрхэн шал, сэтгэл чанар шингээн бүтээсэн интерьерийн орчин угтана. Том цонх, зөөлхөн сэнгэнэсэн үнэр, намуухан хөгжим, дулаахан орчин, гоё интерьер, чадварлаг зөөгч, амттай халуун хоол, үзэмжтэй коктейль, час хийсэн амттан, дотнын хүн, цэвэрхэн ОО, төгс үйлчилгээ, чин сэтгэлийн үдэлт энэ бүхэн нийцэл биш гэж үү.


КОФЕНЫ ТАНСАГ ҮНЭР-Caffe Bene

Нэгдүгээр давхар тэр чигтээ шинэхэн чанасан кофены үнэр ханхлан, хөл өөрийн эрхгүй тэр зүг чиглэдэг. Кофе уух тухай ч надаар заалгах юун. Өглөө 8 цагт нээхтэй нь зэрэгцэн кофегоо авахаар хүмүүс холоос зорин ирдэг. Бариста болгоны кофены амт өөр өөр байдгийг “мэргэжлийнхэн” анддаггүй ш дээ. Олон хүн зорьж ирж авдаг кофетой гэхээр баристагийн ур чадвартай ярих юмгүй байх. Амралтын өдөр зорин ирж, өглөөний цайгаа тухлан ууж суух хүн ч олон байдаг юм билээ. Тансаг үнэрт кофеноос гадна, шинэхэн өрмөнцрийн үнэр бол тасархай. Эдний кремтэй, сүүтэй талхны амт бол үнэндээ тасарчихсан. Цайны цагаар завгүй гүйж явахдаа сендвич авчихад хангалттай өдрийг авна. Хамгийн гол нь шууд бэлтгэсэн, шинэхэн шаржигнасан талх, хурц биш гахайны утсан мах, шинэ ногоонууд төгс зохицно. Мартснаас чийзкейкийг нь алгасчихвал алдас болно шүү.


ХАЛУУН ДЭЭР НЬ БЯСЛАГан чөмгИЙг нь  АМТЫГ АМТЛААРАЙ-Pizza Hut

Дараагийн саатах ёстой газар бол Пицца Хат. Дэлхийн сүлжээтэй стандартын тухай юу ч ярих вэ. Яг одоогоор бол шинэ жилийн уур амьсгал ороод “САНТА БАГЦ” худалдаанд гарсан байна лээ. Миний охины хамгийн дуртай бяслаган чөмөгт пицца, хавай пицца, тахианы шорлог, тахианы наггетс, шарсан төмс кола бүгд багцаараа зарагдаж байна лээ. Онцолж хэлэхэд бяслаган чөмөгт пиццаны өвөрмөц соус, ирмэг дагуу хийсэн соусны амтыг халуунаар нь амталж байж мэдэрнэ шүү. Гэртээ хүргүүлээд идэх сайхан ч, заавал энэ салбарыг зорин ирж, халуунаар нь захан дах бяслагийн амтыг заавал амтлаарай.


МОНГОЛ РУУГАА АВЧ ЯВАХСАН ГЭЖ ДУРЛАЖ БАЙСАН KFC БРЭНД МААНЬ ЭНД БИЙ

Амтат шарсан тахиаг хэрэглэгчдэдээ хүргэдэг, хүүхэд бүрийн дуртай KFC брэндийн бүтээгдэхүүнээс та юунд дуртай вэ? Зингер бургер, наггетс, шарсан төмс, шаржигнасан, халуун ногоотой мөч, коусло, ванилтай мөхөөлдөс, эгг тарт гээд бүгдийг дурдах биз. Харин миний хувьд   эргэлзэх зүйлгүй Бяслагтай шарсан төмсийг нэг номерт нэрлэнэ. Бараг 20-иод жилийн өмнө Азийн орнуудаар аялаж явахдаа санаандгүй амсаж үзчихээд, дурлаж, болдог бол Монгол руугаа авч явахсан гэж дурлаж байсан болохоороо, одоо ч KFC-ээр орох болгондоо хамгийн түрүүнд авдаг эд. Гэхдээ шарсан тахиагүй төмс иднэ ч гэж юу байх вэ. Ямартаа ч өрсөлдөгчгүй гэж боддог шүү KFC-ийг.

ШАР АЙРАГ ШИМЭНГЭЭ, ЯПОН ЗООГ АМТЛААРАЙ-Арлын Япон улсыг санагдуулам сакура цэцэг, бийрээр сийлсэн ханз, гэрэлт дэнлүүнүүд, инээмсэглэн угтах үйлчилгээний ажилтнууд, дулаахан уур амьсгал Нагоми рестораныг илтгэнэ. Шинэхэн загас, шинэ ногоо, далайн амтат хоолнууд эрүүл бөгөөд амттай. Эрүүл шингэцтэй мисо шөл, амтат ногооны салат, шаржигнуур ч гэсэн тийм нэг, тос багатай зөөлөн Тори Теряаки Донг, ясны хөлс гаргам амтлаг Раменууд, олон төрлийн махны цуглуулга ёстой дажгүй шүү. Бусад газрууд шиг усанд чанаад янз бүрийн соус асгачихсан биш, өөр өөр арга ажиллагаагаар хийгдсэн, нэмээд өвөрмөц соустай, бас арвин гэж, салат хачир нийлээд 4 том хүн элбэг сайхан цадаж байсан. Хэрвээ олноос  тусдаа, нам гүн орчинд суумаар байгаа бол VIP өрөө ч байдаг. Харин хоолны соёлын нэг хэсэг болсон нүдээ харж баясгахыг хүсвэл ахлах тогоочийн ил гал дээр шарсан өндөр зэрэглэлийн  Вагю махаар, зөвхөн танд урласан хоолыг амтлах боломжтой. Гантигласан махаар, өндөр гал дээр хайрс тогтоон, шүүсийг нь хадгалан болгосон, аманд ороод хайлдаг дэлхийн алдартай махыг амтлахыг хүсвэл Нагоми Теппаняки VIP рестораныг зориорой. Ганцхан зүйлийг нэмээд хэлэхэд зарим нэг уух зүйлс нь нүдэндээ ч итгэмээргүй хямд байсан. Дэлгүүрийн үнээс хямд байхаар цочирдсон шүү. Шар айраг шимэнгээ, Япон зоог амтлаарай.


 МУУР ЗӨӨГЧТЭЙ MG HOТ POT

Ажлын өдрүүдэд гардаг Lunch cетийг амтлав. Порц бол хангалттай сайхан цадахуйц, нэг дор олон амтыг багтаасан дутуу зүйлгүй, сонирхолтой, ресторан дотроо сэлүүхэн том талбайтай, агааржуулалт сайтай, өдрийн цайны цагаар ороход хүн ихтэй ч, энэ ачааллын цагийг тооцсон байдаг юм уу гэмээр огт хүлээлгэлгүй хоолоо хурдан гаргаад яг цайны нэг цагтаа сайхан хооллоод ажилдаа ирж амжив. Энд зөвхөн халуун тогооны шөл байдаг гэж бодож явтал  бэйкирид байдаг шиг бялууны олон сонголт, хаштай үхрийн мах, шарсан толгой, мантуутай гахайн мах гээд Ази Монгол хоолнуудыг сонгодог хувилбараар гарч байна. Зарим өдөр сонгогдсон хоол 30% хямдардаг “Pot Day” байдаг юм билээ. Эндхийн хамгийн хөөрхөн юмыг хэлэх үү? Робот муур зөөгчтэй болсон байна. Захисан зуушийг минь авчраад хажууд зогсохын, авчхаад товчлуурыг нь дарахаар явна, хүнтэй зөрөхдөө хүлээж байгаад эвтэйхэн зөрчихнө, ёстой хөөрхөн, таалагдсан шүү.

 АМАНД УУССАН, ЗӨӨЛӨН ШҮҮСЛЭГ СТЕЙК-MG STEAK РЕСТОРАН

Галлериа УБ төвийн 3 давхарт MG hotpot-ийн яг эсрэг талд стейкээр дагнан нээгдсэн  MG steak ресторан байна. Анх нээгдэхдээ стейкний сонголтууд л менюнд байсан бол одоо бүр сүши, гахайн тагалцаг, дундаа идэхэд тохиромжтой meat болон сheese platter гээд маш арвин сонголттой менютэй болсон тул энэ удаад урамтай гэгч нь олон өөр хоол нэг дор сонгов. Махны гарал үүсэл найдвартай учраас Стейкийг medium rare шаруулж, аманд ороод л ууссан зөөлөн шүүслэг стейк идэж жаргалаа. Хажууд нь намуухан ая эгшиглээд хундага дарстай, төв талбайг тольдоод суусан чинь бүр ойрд тохиогоогүй романтик уур амьсгал бүрдэж байсныг нуух юу билээ.

Хоолных нь газрыг ярилаа, хоол болгоны тухай яривал дуусахгүй юм болно. Амттай хоол үгүй бол амьдрал ч амтгүй, уйтгартай болох биз ээ. Хайртай хүмүүстээ цаг зав гарган ирж, зочлоорой.  Үнийн хувьд удаа дараа дурдсан нь мэдэхгүй хүмүүст нь зориулсан мэдээлэл шүү. 

 

 

 

 


1
angry
1
care
22
haha
5
liked
4
love
2
sad
7
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.20.102
2023/12/18
1
0
Суртчилгаа гэж мөнгийг нь авсан юм чинь юу ч гэж магтсан яахав ээ гэж. бас л олон орж байсан орох болгондоо л удааныг нь гайхдагдаа
Хариулах
2a00:4841:1716:6a01:bc35:a469:9cf0:a732
2023/12/17
1
0
Би монголын талаар мэднэ. Энд нэг юмыг хэлхэд монголчууд гадаад оронд ийм газар байдаг гэдгийг дуурайсан, түүнээс бусдыг нь огт үгүй. Энэ хүн ч мөн адил. Энэ бол ядуу байгаатай холбоотой. Үнэндээ монголд барууны орнуудтай харьцуулах юу ч байхгүй.
Хариулах
2405:5700:311:8179:f0a6:ceb6:db9d:8eb
2023/12/17
0
0
Баярлалаа,санаа нийлж бнаа
Хариулах
2405:5700:300:5158:2c15:7cf0:ffb9:9526
2023/12/17
0
0
Юун хачин юм бичдэг юм бэ, нэг их гоё газар бишээ
Хариулах
2405:5700:310:1fb7:491e:16b0:37f2:4632
2023/12/16
0
0
Онцгүй
Хариулах
2001:8f8:173d:311e:c570:d4cc:3e2f:f421
2023/12/16
0
0
Yadruuhan surtalchilgaa bna gehdee amjilt
Хариулах
2405:5700:301:98f8:70b0:ed88:aad6:9a18
2023/12/16
0
0
хаха Галлерей Улаанбаатарын пицца хат кафе бэнэ кфс нь гоё юмуу бичих гж ёстой хөгийн юм хийх юмаа
Хариулах
2603:300a:161e:a100:11a4:25f2:8533:8db6
2023/12/16
0
0
Юун үнэмшилгүй нэг дор олон юм иддэгийн !
Хариулах
Шинэ мэдээ
Жорлонд унасан 3 настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 12 минутын өмнө
О.Одончимэг: Манай сургуулийн захирал заалаа түрээслээд өөрөө мөнгийг нь авдаг 27 минутын өмнө
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 18 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана 2024/09/07
Улаанбаатарт 27 хэм дулаан 2024/09/07