Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг шүүхэд шилжээгүй байхад цагдан хорьсон нь олон улсын гэрээг зөрчсөн


Монголын сайтын холбооноос санаачлан зохион байгуулж буй “ХОРИГДСОН ЭРХ ЧӨЛӨӨ” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Глоб Интернэшнл Төв”-ийн хуульч, өмгөөлөгч Л.Галбаатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015, 2020 онд хоёр ч удаа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж өгсөн. Эрүүгийн хуульд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах гэдэг агуулгатай заалт орох нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг цензурдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах, шүүмжлэлт дуу хоолойг боомилох үр дагавартай байна. Тиймээс энэ заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэдэг зөвлөмжийг өгсөн. Монгол Улсын Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд энэ талаарх заалт байгаа.Дээрх зөвлөмжийг хүлээж авахаа уг нь амалсан байдаг. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлбэл олон асуудал шийдэгдэнэ. Сэтгүүлчээс гадна үзэл бодлоо илэрхийлдэг нийт иргэний эрхийг баталгаажуулна гэсэн үг. Хоёрдугаарт үзэл бодлоо илэрхийлэх гэдэг эрхэд мэдээлэл олж авах, түгээх эрх ч багтдаг. 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг зарчимтай. Иргэний хуулийг бол болдог. Иргэний харилцаан дээр энэ хэрэгтэй холбоотой төстэй зохицуулалт энэ юм байна, үүний дагуу шийдье гэж үзэж болдог. Харин Эрүүгийн хуулинд үүнийг хориглодог.

 Манай улсын нэгдэж орсон олон улсын гэрээг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй гэсэн үг. Тэгвэл манай улс хүний эрхтэй холбоотой тусгайлсан 17 гэрээ конвенцид нэгдэж орсон. Үүний нэг нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт. Энэ фактын 9.3-т шүүхийн өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй гэдэг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг шүүхэд шилжээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгэхээр дээрх заалт ЭХХШТХ-ийн цагдан хорин заалт хоёр зөрчилдсөн. ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх Олон улсын гэрээнд нийцэхгүй байна гэсэн үг" гэлээ. 



1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 19 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 20 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 20 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 20 цагийн өмнө
+29 градус дулаан 22 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04