Шинэ автобуснуудыг хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Автобусны хүртээмж, зохион байгуулалт хангалтгүйн улмаас иргэд автобус удаан хүлээх, багтахгүй байх асуудлууд бий. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Иргэдийн зүгээс автобус тухтай, хүрэлцээтэй бол хувийн машинаар зорчих шаардлагагүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс тендер зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд багачууд зорчих боломжтой байхаас эхлээд бусад стандартыг хангасан байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн маршрутыг зөв төлөвлөж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Он гарахаас өмнө шинэ автобуснуудыг оруулж ирэн, үйлчилгээнд гаргах боломжтой юу?

-Тендер сонгон шалгаруулалтаас хойш гэрээний хэсгүүдийг хянах, хуваариудыг нарийн тохиролцох зэрэг яриа хэлэлцээр үргэлжилсэн учраас гэрээ байгуулах хүртэл багагүй хугацаа орсон. Энэ онд багтаан 100 хүртэлх автобусыг авахаар төлөвлөж байгаа. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлуудыг хийх шаардлагатай. Үүнийг аль болох богино хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх автобусыг нийлүүлсэн байхтай холбоотойгоор төлбөрийн системийг шийдэх, зогсоолыг нэмэгдүүлэх, чиглэлүүдийг зөв төлөвлөж, хуваарилах ажлуудыг хийнэ.

-Орж ирсэн автобуснуудыг хаана байршуулах вэ. Дулаан зогсоол бий юу?

-“Тэнүүн-Огоо” ХХК-ийн улмаас нийслэл, улсын төсөвт учирсан хохирлыг барагдуулахад Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тус компанийн үл хөдлөх хөрөнгийг санал болгосон. АТГ-аас сонгон шалгаруулсан компани тэдгээрийг үнэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үнэлгээг баталгаажуулсны дараагаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн объектуудыг авахаар шийдвэрлэсэн. Ногоон автобуснуудыг нийслэл авахгүй, зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд холбогдох объектуудыг авч, ашиглана.

-Шинээр оруулж ирэх автобуснуудыг хэрхэн хуваарилж, үйлчилгээнд явуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзсан. Өмнө нь компаниуд шинээр орж ирсэн автобуснуудыг нэр дээрээ авсан ч төлбөр, хураамжаа төлдөггүй байсан. Энэ алдааг дахин давтахгүй. Тиймээс шинэ автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэн, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниудад түрээс, зээлээр олгох зохицуулалт хийнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобуснуудыг нийтийн тээврийн компаниудад зүгээр хуваарилаад өгч болохгүй.

-Автобус хүлээх хугацаа маш урт байна. Тэгэхээр авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр зорчиход зориулан чөлөөлөх чиглэлээр ямар шийдэл боловсруулж байна вэ?

-Энхтайваны, Наадамчдын зэрэг гол өргөн чөлөөнүүдийн нэгдүгээр эгнээг автобус зорчиход зориулан бүрэн чөлөөлөх асуудлыг судалж байна. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр эгнээ дагуух авто зогсоолын менежменттэй холбогдох шийдлүүд гарна. Тухайн зогсоолуудад хүргэлтийн бараа буух гэх мэт хэрэгцээ, шаардлага бий. Тиймээс зогсоолуудыг буулгах гэхээс илүү дүрмийн зохистой зохицуулалт хийж, оргил цагаар автобус болон такси зорчигч хүлээх зорилгоор түр зогсох, шөнийн цагаар ачаа бараа буух боломжтой байхаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бусад шийдлийг албан ёсны шийдвэр гарсны дараа танилцуулах болно.



0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:369c:38c2:258d:eafa:39f9
2023/12/17
0
0
Sainzorig muu gichii min chi heden tugrug Yutongoos idsen be bid nar medej bgashde chmg, tenderiin material iig ni uzsen chi yasan ichdgu gichii we
Хариулах
2601:1c2:4a00:350:f92d:abab:fd0a:5072
2023/12/16
0
0
uildver deer ni shalgaach malaa
Хариулах
Шинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цагийн өмнө
Бизнесийн мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA сургалт эхэллээ 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсжээ 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 18 цагийн өмнө
Агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай Өчигдөр
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ Өчигдөр
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ Өчигдөр
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 2024/04/19
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 2024/04/19
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 2024/04/19
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 2024/04/19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2024/04/19
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 2024/04/19
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 2024/04/19
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 2024/04/19
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 2024/04/19
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 2024/04/19