Ханиад томуугаар өвчлөгсдийн 30 хувь нь 2-4 насны хүүхдүүд байна


Нийгмийн Эрүүл Мэндийн Газраас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109,423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9,326 тохиолдол оношлогдсон байна. Энэ нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байгаа юм. 

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас хоёр хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт.

Нийт өвчлөгсдийн

  • 26.4 хувийг 0-1 нас
  • 30.9 хувийг 2-4 нас
  • 19.7 хувийг 5-9 нас
  • 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн утсанд 3,661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна.


Тэрбээр "Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан халдвар хамгаалал гэхээр дээхэн үед бол сайн мэддэггүй байсан. Одоо ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Жоохон хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон. Зүв зүгээр гарах гэж байгаа хүүхэд маскаа зүүе гэдэг байсан бол одоо нэг хэсэг хүмүүс маань тэр байдлаасаа арай нэг тайвшраад угийн ковид маань ердийн үзэгдэл болчихлоо гээд халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон байгаа.

Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед энэ бол маш чухал байгаа. Зөвхөн ороолт гэлтгүй одоо ингээд гэртээ байгаа хүүхдүүд өвдөөд байх жишээтэй байдаг. Манай хүүхэд гадуур яваагүй мөртлөө өвдөөд байна аа гэсэн асуудлууд их гардаг л даа. Энэ болохоор томчуудын маань өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой.

Бид нар том хүмүүс болохоор тэр баргийн юманд өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна" гэв.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 18 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 19 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 19 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 20 цагийн өмнө
+29 градус дулаан 22 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04