“Би 71 настай, 18 настай үе шигээ бүжиглэж чадна. Хөдөлгөөний ачаар би биеэ эмчилж, дахин төрсөн”

Н.Мижидмаа
2023/12/20

Энэ удаагийн "Онцлох сурвалжилга"-аар МУГЖ, Ц.Чимэдцэрэн гуайг онцоллоо. Тэрбээр өдгөө 71 настай. 

“Эгч нь 71 настай. 70 насандаа дахин төрсөн. Яагаад гэвэл би 2021 онд өвдөгний үе солиулах шаардлагатай болсон. Тэр үедээ уг нь би бүжигчин, бүр Монгол улсын гавьяат жүжигчин хүн шүү дээ гээд гутарч байсан. Эгч нь залуудаа 39 кг жинтэй, бүжигчин болохоор сунгалт хөдөлгөөн сайн байлаа. Тэтгэвэртээ гараад жаргана даа гэж төсөөлж байсан ч яг үнэндээ гэртээ суусан нь зовлон болсон. Тэтгэвэрт гараад л өөрийгөө хаяж, намайг хэн харахав, хэзээ үхнэ гэж өөрөөсөө харамлахав гээд хамаагүй хооллодог болсон. 2005 оноос 2021 он хүртэл ийм л байдалтай байсан. 2021 оноос доголж, сууж бие засаж чадахаа байсан. Эмнэлэгт үзүүлтэл өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай гэдгээ мэдсэн. Тэр үед хагалгаа хийлгэхэд оочер ихтэй байсан учир хүлээх зуураа фейсбүүкээс 108 мөргөх дасгал үзээд, дагаад хийж эхэлсэн. Миний бие үнэхээр хөшсөн байсан, гэртээ өглөө болгон хийдэг дасгал маань намайг хэвийн явдаг болгосон. Жин маань ч хэвийн болж, булчинтай болсон. Эгч нь одоо иог хийдэг. Хүн хөшиж үхдэг гэж үнэн. Хөгширч тэтгэвэртээ гарсан ч өөрийгөө битгий хаяарай".
Бичлэгээр үзэх:


3
angry
2
care
2
haha
31
liked
14
love
5
sad
8
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.80
2023/12/22
0
0
Алдаагаа ухаарч засаж чадна гэдэг чинь хамгийн ухаантай мундаг хүний хамгийн гол чухал шинж. Баяр хүргэе. Хөдөлгөөнгүй болох, хэт идэх эрүүл мэндэд хамгийн хортой дадал зуршил юм байна лээ. Би ч ялгаагүй, ковидын 2 жил 7 кг нэмсэн, одоо буцаад турж чадахгүй, өвдөг шагай жингээ дийлэхгүй өвдөөд эхэлсэн байна. Улам их амжилт, урт насалж удаан жаргахын өлзийт ерөөлийг хүсэн ерөөе.
Хариулах
202.126.89.84
2023/12/22
0
0
Баярлалаа улам их аз жаргал эрүүл ннх амар амгаланг ерөөе
Хариулах
2405:5700:313:f44a:7811:e0d9:d4cc:c5ab
2023/12/21
0
0
Эрүүл амьдрах арга, ухаан, эрч хү, өгсөн тандаа баярлалаа. Өшөө их амжилтанд хүрээд эргэж хуваалцаарай. Амьдрах урмыг минь сэргээж өглөө та минь
Хариулах
103.57.92.81
2023/12/21
0
0
Ингэж яриа өгч магтуулж гайхуулаад олны цагаан хэл ам татаад дэмий дээ.
Хариулах
2405:5700:302:2541:df94:2c26:8fe7:447a
2023/12/20
0
0
БАЯРЛАЛАА ТАНД ЭРҮҮЛ ЭНХ САЙХАН ЗАЛУУ НАСАНДАА ДАХИН ИРСЭНД ТАЛАРХАЯ Дашка-29
Хариулах
2405:5700:313:c81f:c9bd:bea4:3a3b:f17c
2023/12/20
0
0
Ер нь ямарч хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэж үнэн шүү.
Хариулах
202.9.46.29
2023/12/20
0
0
Сайхан харагдаж байна. Эрүүл эхнийг хүсэе. АДБЧуулгын тогололтыг их үздэг байсан. Тэхэд гавьяатын бүжэглхийг хардаг байсан. Их гоё бүжилэнээ. Нүүртийн баясгалантай сайхан эмэгтэй байдаг байсан, одоо тэр л төрх нь байна. Сайхан байна. Урт удаан наслаарай гавьяат аа.
Хариулах
103.57.95.25
2023/12/20
1
0
Sain bn 71 nas bol evropinhond barag zaluu gej usdeg
Хариулах
202.9.46.29
2023/12/20
0
0
арай хүүхэд төрүүлдэг гээгүй байгаа.
Хариулах
2405:5700:311:6c48:f9f6:ab36:19f8:1429
2023/12/20
0
0
Oo bur ooriigo haraad ichej uhlee.Ta gaihaltai emegtei bn.Amjilt Bas Urgashaa
Хариулах
Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 17 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 18 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 18 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 19 цагийн өмнө
+29 градус дулаан 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04