ОНДИЛТ баг бүсийн финалд шалгарахад нэг хожил дутуу байна


 МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Ондилт болон Ундарга Knights багуудын цувралын харьцаа 2:0 болсноор Ондилт баг дараагийн шатанд шалгарахад ердөө нэг л хожил үлдлээ.

Ондилт баг улирлыг /11-6/ гэсэн амжилттайгаар дуусгаж баруун бүсийн 2-р байраар шалгарсан бөгөөд улирлыг /9-8/ гэсэн амжилттай дуусган 3-р байраар шалгарсан Ундарга Knights багтай учраа тааран тоглож байгаа юм.

Цувралын эхний тоглолт 4-р үеийн дунд хүртэл ширүүн өрсөлдөөнтэй тэнцүүхэн явагдсан. Харин 4-р үеийн дундаас эхлэн Ондилт багийн довтлогч Б.Тамир багтаа онооны тэргүүллийг авчирсан довтолгоог амжилттай болгож онооны тэргүүллийг авч цувралын эхний хожлоо байгуулсан.

Тус тоглолтод Б.Тамир 23 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн бөгөөд түүний багийн хамтрагч З.Энх-Учрал 21 оноо 5 самбар авч хожил байгуулахад ихээхэн нөлөөлсөн юм.

Хоёр багийн цувралын хоёр дах тоглолт мөн л адил эн тэнцүү өрнөж 4-р үеийн дундаас эхлэн Ондилт багийн хамгаалагч Н.Шижирбат багтаа чухал онооны тэргүүллийг авчирсан довтолгоонуудыг хийж онооны тэргүүллийг авч цувралын харьцааг 2-0болгосон.

Хоёр багийн цувралын гурав дах тоглолт 12-р сарын 30-нд явагдах бөгөөд тус тоглолтод Ундарга Knights баг заавал хожих ёстой тоглолт бол Ондилт баг хожил байгуулбал бүсийн финалд шалгарах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 14 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 14 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 15 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 15 цагийн өмнө
+29 градус дулаан 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04