ХӨВСГӨЛ КАПИТАН баг 21 онооноос эргэн ирж хожил байгууллаа


МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эмэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Баянгол Мон Пон болон Хөвсгөл Капитан багуудын цувралын харьцаа 1:1 болон тэнцлээ.

Баянгол Мон Пон баг нь улирлыг /10-4/ гэсэн амжилттай хүснэгтийн 2-р байраар плэй-оффт шалгарсан бөгөөд улирлыг /9-5/ гэсэн амжилттай дуусгасан хүснэгтийн 3-р байраар шалгарсан Хөвсгөл Капитан багтай таарч тоглож байгаа юм.

Хоёр багийн цувралын эхний тоглолтын  3-р  үе хүртэл  Хөвсгөл Капитан багийн онооны илүүтэй явж байсан хэдий ч тоглолтын 4-р үед Баянгол Мон Пон баг тэр тусмаа багийн хамгаалан тоглогч М.Анужин оновчтой болгосон довтолгоонууд нь эцсийн мөчид хожил байгуулж цувралыг 1:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн.

Эхний тоглолтонд Баянгол Мон Пон багийн хамгаалагч М.Анужин 22 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол багийн хамтрагчид болох Н.Намуундарь 19 оноо мөн А.Хонгорзул 15 оноо авч хожил байгуулахад  том нөлөө үзүүлсэн юм.

Цувралын 2 дах тоглолт Хөвсгөл Капитан багийн хүссэнээр эхлээгүй бөгөөд эхний үед Баянгол Мон Пон баг 21 оноо илүү дуусгаж тэр эрчээрээ явсаар эхний хагасыг ч онооны илт давуу байдалтай дуусгасан.

Харин тоглолтын 3-р үеэс эхлэн Хөвсгөл Капитан баг онооны зөрүүг бага багаар ойртуулсаар  мөн Хөвсгөл Капитан багийн хамгаалан тоглогч Д.Отгонзаяа дараалсан оноонуудыг  авч 21 оноог барьж  өөрсдөө 10 онооны зөрүүтнй хожил байгуулсан юм.

Тус тоглолтод  Хөвсгөл Капитан багийн хамгаалагч Д.Отгонзаяа 38 оноо авсан нь М Хөгжлийн Лигийн нэг тоглолтонд хамгийн олон оноо авсан эмэгтэй тоглогч болж шинэ амжилтыг тогтоосон бөгөөд сэлгээнээс багийн хамтрагч Ж.Бямбажав 13 оноо 18 самбар авсан нь X-FACTOR болсноор цувралын харьцааг тэнцүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 13 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 14 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 14 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 15 цагийн өмнө
+29 градус дулаан 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04