Татвар дороос өндийхөө болилоо


Монгол Улсад татварын дарангуйллын төгс хэлбэр бүрэлдээд удаж байгааг бид өдөр тутмын худалдан авалтаасаа эхлээд авч буй цалин хөлс, эрхэлж буй бизнесээсээ өдөр тутам мэдэрдэг.
Татвар нь үнэ бүрдүүлдэг суурь хүчин зүйлсийн нэг учраас үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг зардлыг нэмэгдүүлж, энэ нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж, улмаар ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна.
Аж ахуйн нэгжүүд татвараас болж амьдрахын эрхэнд хоёр тайлан гаргаж байна. Татвараас болж үндэсний үйлдвэрүүд хөгжихгүй гацаж, улс орон зөвхөн худалдаан дээр дэнжгэнэх болсноор гадаад худалдааны тэнцэл байнгын алдагдалд орж, цаашлаад салбарын хөгжил гацахад хүрлээ. Үндсэн Хуулийн 17.3-т “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасныг эрх баригчид овжиноор ашиглан, татварын дарангуйллаа жинхэнэ утгаар нь тогтоох таатай нөхцөл, үндэслэл болгон ашиглаж байна.
2024 оны эхний өдрөөс зарим төрлийн татварын хувь хэмжээ нэмэгдэж байгааг бид анхаарахгүй орхиж боломгүй. Тухайлбал, ЭМД-ын шимтгэлийг даатгуулагч, ААН тус тус нэг хувь төлдөг байсныг хоёр хувь болгож, Нийслэлийн татвар нэг хувь байсныг хоёр хувь болгох зэрэг зохицуулалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй.
Иргэдийнхээ хөдөлмөрийг мөлжиж, өндөр татвар, өндөр зээлийн хүүгийн буулга дор боолчилж байгаадаа үл ханаж, одоо бүр нүүрсний хулгай, ЖДҮ, банкны зээлийн хүүгийн алдагдлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхийн оронд татвар нэмж, ачааг нь ард түмний нуруун дээр үүрүүлж байна.
Амьдралын эрхээр амь хоргодож байгаа байраа, хашаа байшингаа зарахад нь хүртэл 10 хувийн татвар ногдуулдаг болох нь. Ер хийсэн үйлдэл болгоноос нь 10 хувийн татвар авдаг боллоо гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Татвар нэмэгдүүлснээр улс орон хөгжиж, ард түмэн нь сайхан амьдардаг юм биш гэдгийг дэлхийн хөгжилтэй орнуудын жишээ тодорхой харуулдаг. Жишээлбэл, Швейцар улсын татвар нь 1990 оноос ДНБ-ий 9.7 хувьтай тэнцэх болсон нь манай татварын 40 хувьтай харьцуулахад маш бага байна. Франц улс нэг хүнд ногдох татварын хэмжээ нь 23.7 хувьтай байгаа нь бид нийт төлж буй татварын хэмжээнээс хамаагүй бага байна.
Улс орнууд татварын зарчмаа хуульчлахдаа иргэддээ ээлтэй байдлаар хуульчилдаг. Тухайлбал, иргэн бүрийн бололцоог харгалзан татвар тогтоох, татварын бололцоог тоогоор илэрхийлэх, ашиг олоогүй хэн боловч татвар төлөхгүй байх, татвар төлөх үндэслэл, хувь хэмжээг иргэд болон төлөөлөгчөөрөө дамжуулан хуульчлах зарчим, татварын зарцуулалтыг хянах иргэний эрхийн зарчим дээр тулгуурладаг байна.
Дээрх зарчмын хүрээнд хүүхдээс, хөгшдөөс, хөдөлмөрийн чадваргүй иргэдээс татвар авахгүй байхаар, амьдралын бололцоогүй хүмүүсийг аливаа татварт өртөхгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл манайд хөгшид, хөдөлмөрийн чадваргүй иргэдэд тэтгэмж, тэтгэлэг олгосныхоо хэрээр татвар нэрээр буцаан авч байгаа нь нэг төрлийн боолчлол юм.
Сард авч байгаа цалингийн хэмжээнээс хамаараад татварын хувийг тогтоож байгаа нь шударга. Жишээ нь Австрали улс сарын 1517$-аас бага, Франц гэхэд 2075$-аас бага, АНУ-ын зарим мужууд 8333$ -аас бага цалинтай тохиолдолд татвар авдаггүй аж.
Төр ямар ч ариун зорилготой бай ядарсан иргэдийнхээ талхны мөнгийг булаах учиргүй. Гэтэл Монголын төр засаг НӨАТ, гаалийн татвар, онцгой албан татвар гэх мэт дам татвар зохиож нийгмийнхээ бололцоогүй хэсгийг татварлаж байгаа нь өрнөөс өрөнд, зээлээс зээлд амьдарч буй өнөөгийн үед амьдралын чанарыг солонгорох биш ӨРийг солонгоруулж, улам л ядуурал руу түлхэн унагааж байна.
Аливаа ард түмэн татвар төлөх үндэслэлээ өөрсдөө тогтоох эрхтэй. Яг ямар татварыг юунаас, ямар үйлдлээс төлөх гээд байгаагаа өөрсдөө мэдэх бүр тогтоох эрхтэй боловч манай улсад тийм боломж алга. Татвар тогтоох үндэслэл дээр алдаа гаргаснаас болж авлига, хүчирхийлэл, ядуурал, далд эдийн засаг, хуулийн үнэгүйдэл, парламентын ялзрал, шоронжсон улс бий болж улмаар татварын боолчлол дороос өндийхгүй болж байна.
Ж.ЦОЛМОН, АШУ-ы доктор, профессор, ШИНЭ намын Дэд дарга


16
angry
1
care
0
haha
16
liked
2
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.18
2024/01/08
0
0
Өөрсдөө шинэ хууль санаачилсан баатрууд ард түмний нууран дээр хамаг хүнд ачааг нь үзүүлж байгаа мэдэхгүй тэнгэрийн амьтад...
Хариулах
66.181.161.57
2024/01/05
0
0
Gadnaas zeelsen or tomchuud n ideed uldeesen yaliig n tatwaraar nuhuj bga sh de
Хариулах
202.9.40.74
8 цагийн өмнө
0
0
Уул нь зөв хэлж байна. МАН угшилтай болохоор худлаа "кок" авах гэж байгаа байх. Их хуралд соногдвол эсрэгээр ярьж эхлэх нь гарцаагүй.
Хариулах
66.181.160.122
Өчигдөр
0
1
Энэ авгай чинь улс төрийн янхан болцн байшдээ
Хариулах
2405:5700:300:695b:787a:a3d3:670b:b9b2
Өчигдөр
0
0
Хамгийн нууц бөгөөд иргэд анзаардаггүй татвар бол НӨАТ!! Та бидний өдөр тутам худалдан авч байгаа 1ш. талх, 1ш. шүдэнз (г.м.)-ний үнийн 10% нь НӨАТ шингэсэн байдаг!! Жишээ нь: 2000₮ талх авлаа гэхэд 200₮ нь НӨАТ байдаг!
Хариулах
202.126.89.134
Өчигдөр
1
0
Хүн бүрт хууль тэгш үйлчилдэг болоосой
Хариулах
202.126.89.134
Өчигдөр
0
0
Зо
Хариулах
2405:5700:303:97a1:543e:add1:9d16:c306
Өчигдөр
0
0
Новш гэж МАН ын өлөн хулгайчдын ууж идсэн мөнгийг ард иргэдээр төлүүлэх бодлого яваад байна уу.
Хариулах
2405:5700:300:8dd2:6c7e:92f0:e2db:3b42
Өчигдөр
0
0
Өөрийн үзэл бодолдоо туйлбаргүй хүн, бусдад сургана гэж юу байхад дээ, Монголд нам, лам хамгийн хэрэггүй зүйл
Хариулах
2405:5700:311:8773:99d1:8e56:2605:d849
Өчигдөр
0
0
Үнэн шүү дээ. Ард түмэн ядуу гуйлгачин, өлсгөлөн байх нь УЛСТӨРЧДӨД хэрэгтэй. Өлсгөлөн хүнийг ходоодоор нь удирдах шиг амархан зүйл үгүй. Энэ сонгуулиар шинэ нам, шинэ залуучуудаа дэмжье. Хуучин нам, хуучин улстөрчид идэж, ууж болсон байлгүй дээ.
Хариулах
202.55.188.120
Өчигдөр
0
0
ШИНЭ нам ; ХҮН нам шинэ залуучууд гэдэг чинь МАН АН-ын гөлөгнүүд шүү дээ. Тэдэнд итгэж болохгүй.
Хариулах
2405:5700:300:6326:b168:81a6:ff9:7eca
Өчигдөр
0
0
Яг үнэн, утсан хүүхэлдэй алиалагчид
Хариулах
202.21.107.76
Өчигдөр
0
0
Amerikt ajillaj amidarch baigaa mongolchuudiin heden huvi ni sard 8333 nogoonii tsalin avdag boloo tsagiin ajil hiih baisan oyuutan ohinii 1000 hurehgui dollaraas tatvar suutgadag muj Uls baidag yum baina bilee
Хариулах
202.9.46.10
Өчигдөр
0
0
Хуц өөрсдөө сонгоо биздэээ ман уг нь ямарч татвар нэхгүй амлаж байсандааа нэм нэм сайн нэм энэ малууд ухаан сууг
Хариулах
198.16.76.69
Өчигдөр
0
1
үнэн шүү хамаг юмнаас татвар авна ялтай юм шиг энэ төр з сая хүнээ яаж мөлжиж чадаж байгааг харж байгаа сөнөөсэй
Хариулах
202.21.107.76
Өчигдөр
0
0
Hamgiin urgen heregleetei arhinaas ontsgoi alban tatvar avch baigaa ni buruu gej uu?Tatvaraas zugatah Hamgiin bolomjtoi Ulsiin mana ih baih shuu Teevriin heregsliin tatvaraa tulehgui heden jil ch hudelgeend oroltsoj boldog
Хариулах
221.165.220.127
Өчигдөр
0
0
Tatvara ingej undur tuluud saihan orchind stressgui amidarch bval boljil baina daanch tiim yum alga bnshde tag utaa tugjrel nuli stress uursduu hamag bolomjiig hulgailj idej bj ard tumnii l tatvar nemegdeed bdg novshiin yumbee
Хариулах
66.181.161.186
2024/01/03
0
0
Ene uul ni zov ym yariad bgaa ymdaa
Хариулах
Шинэ мэдээ
“1072 хувьцааны ноогдол ашиг дансанд нь ороогүй иргэд үнэт цаасны данс нээлгээгүй байна” 9 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд олгоно 9 цагийн өмнө
Хилийн цэргийн алба хаагч осгож амиа алджээ 9 цагийн өмнө
АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мөнгөн тусламж үзүүлнэ 9 цагийн өмнө
Залуу малчин: Малаа амьд байгаа дээр нь борлуулах санаатай 20 хоньтой сумаасаа ирлээ 10 цагийн өмнө
Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авлаа 10 цагийн өмнө
Монголын үндэсний музейн ажилчид Ч.Номин сайдын томилгоог эсэргүүцэв 10 цагийн өмнө
ҮХЦ-ийн гишүүний баримтлах зарчим, хориглох зүйлсийг заасан хуулийн төслийг өргөн барилаа 10 цагийн өмнө
"Метроны зөвлөх үйлчилгээнд зарцуулах 54 сая ам.доллар их мөнгө биш" 10 цагийн өмнө
Хүүхдийн эрх зөрчсөн 40 иргэнийг нийт 12 сая төгрөгөөр торгожээ 11 цагийн өмнө
“Чингис хааны музейг үзвэл түүхийн хичээлдээ онц гарна гэж бодоод иртэл оруулсангүй” 11 цагийн өмнө
П.Сайнзориг: Есөн дүүргийг шинэчлэхгүй бол зарим дүүрэг 5 мянга хүрэхгүй хүнтэй байна 11 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийнэ 12 цагийн өмнө
Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд 26,000 гаруй иргэн музей үзжээ 13 цагийн өмнө
"Өнөр бүл төв"-өөс насанд хүрч гарсан 4 хүүхдийг жолоочийн сургалтад хамруулахаар болжээ 13 цагийн өмнө
"Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024" үндэсний чуулган эхэллээ 14 цагийн өмнө
Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд болно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчидтай уулзалт хийж байна 14 цагийн өмнө
УОК: Хорогдсон малын тоо гурван саяыг даваад байна 15 цагийн өмнө
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 25-наас олгож эхэлнэ 15 цагийн өмнө