Н.Өнөрбаяр: Би хотод нэг байртай юм, гэтэл яаж энэ байраа авсан гэж байцаасан. Малчин хүн байртай байж болохгүй юм уу, би өөрийнхөө мөнгөөр авсан шүү дээ

Н.Мижидмаа
2024/01/03

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих 461-р ангид цагдан хоригдоод нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Түүний ар гэрийнхэн өнөөдөр /2023.01.03/ мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Нөхрийнх нь эгчийг цагдаагаас дуудаад хотод байдаг байрыг маань хөдөө байж яах гэж авсан. Ямар мөнгөөр авсан гэж асуусан. Малчин хүн хотод байр авч болохгүй юу. Малчин хүн гэхээр л айлын хашаанд гэр барьж хүүхдүүдээ сургуульд явуулдаг байх ёстой биш шүү дээ. Бид нар бүгд хөдөө амьдардаг. Долоо хоноод л дүүтэйгээ уулзах гээд ирэхээр уулзалтын бичгийг нь гаргаж өгдөггүй. Долоо хоногийн хоёр удаа өгөх ёстой,  өглөө есөн цаг гээд очихоор хуралд орчихсон байна. Эсвэл дээрээс тамга дараагүй байна гэдэг.  Алтанбулаг руу цас ихтэй машин явахад тун хэцүү, арай хийж ирээд л уулзах гэхээр бичиг нь гарахгүй. Хэцүү байна, энэ асуудлыг анхаараад өгөөч гэу хүсч байна. Дүүгийнхээ үгийг нэг сонсоод, уулзая гэхээр бичиг нь гардаггүй. Өдрийн бүтэн хүлээлгээд л байдаггүй, үүдэнд нь хүлээгээд суугаад л байдаг. Миний дүүг гадуур шалгаж өгөөч, онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй шүү дээ. Хоёр хүү нь үнэхээр хэцүү байгаа. Бага хүү нь гурван цагаас нааш унтахгүй. Миний ээж аль хөдөө явсан юм аниа, фейсбүүкээр яримаар байна гээд маш хэцүү байна.  Хүнлэг энэрэнгүй Ардчилсан улс гэдэг. Гэхдээ дүүг минь хорьсонд үнэхээр гомдолтой байна.

Бичлэгээр үзэх:


10
angry
0
care
22
haha
40
liked
7
love
27
sad
5
wow

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 12 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 13 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 13 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 14 цагийн өмнө
+29 градус дулаан 15 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04