​ Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар М.Ибрай сонгогджээ


Сонгуулийн жил эхэлж улстөрийн намууд дор бүрнээ хөдөлгөөнд орж эхлээд байна.

Оны босгон дээр Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын 30 дугаар бага хурал хуралдаж, намын удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцжээ. Хуралд бага хурлын гишүүдийн 60 хувь оролцсон бөгөөд 83 хувийн саналаар өмнө нь Барилгын хөгжлийн төвийн дэд захирлаар ажиллаж байсан М.Ибрайг аймгийн Монгол ардын намын хорооны даргаар сонгосон байна.

Аймгийн намын хорооны даргаар 2022 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байсан аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан намын тамгаа шинэ удирдлагад хүлээлгэж өгсөн аж.

М.Ибрай нь Барилга хот байгуулалтын яам, Монголын Хөрөнгийн бирж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд англи улсад боловсрол эзэмшсэн юм байна.

Баян-Өлгий аймгийн МАН-ыг тэргүүлэн шат шатны сонгуульд оролцох итгэл хүлээсэн М.Ибрайд журмын нөхөд нь баяр хүргэж, амжилт хүссэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.249
2024/01/13
0
0
Ибрай байна уу? Зибрай байнауу хэнп хамаатай. Хасагруушаан тонилцгоо
Хариулах
2405:5700:300:14d4:6ca5:91f2:b4ea:fdd9
2024/01/12
0
0
Тэртэй тэргүй нам нь ялагдаж байхад ялагдсан нэр зүүх гэсэн юм байхдаа
Хариулах
Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 8 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 8 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 9 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 9 цагийн өмнө
+29 градус дулаан 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04