Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан: Автобус болон жолооч нарт тодорхой хэмжээний шинэчлэл хийж байгаа. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсанчлан автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна. Одоо шинээр орж ирж байгаа автобуснууд дотроо найман камертай. Доторх нэг камер нь жолоочийг хянана. Мөн автобусны жолооч нар цагаан бээлий, малгай өмсөнө. Хувцсаар нь жигдрүүлж байна. Жолооч нар автобусаар зорчиж байгаа иргэдэд буудлын мэдээллийн микрофоноор зарлана.
Сэтгэгдэл (32)