Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна

Н.Мижидмаа
2024/01/17

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна

Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ.

Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.

Төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай ажиллахыг санууллаа.

Кибер халдлага, олон нийтийн сүлжээн дэх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, мэргэжлийн хүний нөөц, программ, техник хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв.

Дотоодын цэргийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, онц чухал объектыг хамгаалах, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай, хөдөлгөөнт хүчин болгон бэхжүүлэхийг чиглэл болголоо.

Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, хууль засагладаг шударга нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.


1
angry
1
care
1
haha
2
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.92.98
2024/01/18
0
0
За тэгээд сурсан мэдсэнээ зөв хэрэгжүүлээрэй. Мөн цагтаа ирж цагтаа тардаг болгочихвол чинь жинхэнэ шинэчлэл хийлээ гэж харий даа. Тангараг өргөсөн гэдэг нэрээр өдөр шөнөгүй илүү цагаар суулгадаг ухаан муутай дарга нараасаа салаарай. Мөн нас, хугацаа нь болсон миний үед гэж ярьдаг урагшаа харж мэддэггүй, хойшоо харж мэддэг дарганцараасаа салаарай. Амжилт та бүхэндээ
Хариулах
2405:5700:301:5ccc:dd5f:50f5:dbde:b70e
2024/01/17
0
0
Энэ ипотёкийн 6хувьд хамруулаа гэнэ. Гэтэл тэр хүнд нь урьдчилгаа б.хгүй. яаж бэлдхийм бол. Наймаа хийхгүй янз янзын цавчаа б.хгүй бор зүрхээрээ цэвэр хөдөлмөрөөр хоолоо олж б.гаа хүмүүс илүү хураасан юм юу ч б.хгүй. тэгээд 30хувь урьдчилгаа бэлд гэхийм хаанаас бэлдхийм цалин нь ар гэртээ ч олигтой хүрэлцдэггүй. Энэ асуудлыг л дорвитой шийдэж тусоахгүй боохр ямар юмных нь орон байрны дэмжлэг болхов дээ. Хаашдаа насаараа улсд буцааж төлхөөс цааш нэгмөр урьдчилгаа гэж шүдний өвчингүй шийдээд өгч болдоггүй юмуу. Хэзээ ч орон байртай боохийм хулгай хийхүү авилга авах уу. Ажлаа хаяад наймаа эрхлэх үү хэцүү дэмжлэг юмаа
Хариулах
66.181.181.54
2024/01/17
0
0
Попорч ёсолхоос цаашгүй боловсрол нимгэн хоосон толгой хажуугаар нь хулгайчуудтайгаа сүлбээтэй
Хариулах
2405:5700:311:6709:8156:a5de:af06:5f1c
2024/01/17
0
0
Юу хийсэн гэж вэ
Хариулах
203.98.77.247
2024/01/17
0
0
Ажилаа хийж байгаа нь ахлагч нар шүү дээ
Хариулах
Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 6 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 6 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 6 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 7 цагийн өмнө
+29 градус дулаан 9 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04