“Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөл Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжихээр боллоо


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээг үзэглэлээ.

Уг төслийн хүрээнд Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд 817.7 сая төгрөгийн засварын ажил хийгдэх юм. 1985 онд ашиглалтад орсон, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэгдээд байсан тус сургуулийн дээвэр, гадна фасад, дотор засал, цахилгаан шугам зэргийг иж бүрэн засварлах бөгөөд төсөл хэрэгжсэнээр 270 гаруй суралцагч чанартай боловсрол эзэмших, 40 орчим багш, ажиллагсад тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Дашрамд дурдахад Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жилээс жилд 30-40 суралцагчаар тогтмол нэмэгдэж байгаа нь уг төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон талаар сургуулийн удирдлага онцолсон.

Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн төсөл нь улсын хэмжээнд хэрэгжих 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 6 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 6 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 6 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 7 цагийн өмнө
+29 градус дулаан 9 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04