​ ШИНЭ намын төлөөллүүд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалд хариуцлага тооцохыг шаардлаа


ШИНЭ намын дарга Ц.Гантулга, Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч  бөгөөд  тус аймаг дахь ШИНЭ намын хорооны дарга Ц.Амаржаргал нар аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШИНЭ намын дарга Ц.Гантулга “Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал болон манай намын орон нутаг дахь гишүүд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, түүнд хамаарах баримт фактуудыг дэлгэж, Монголын ард түмэн, Төр засагт хүргэхээр ирсэн. Тэгэхээр ИТХ гэдэг байгууллага маань иргэдийн төлөөллийн байгууллага мөн үү гэдэг асуудал руу орж байна. Жишээ нь миний хувьд 16 жил ИТХ-д сонгогдон ажилласан. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51.1.3, 51.1.4 зэрэг заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Үүнд хариуцлага тооцох ёстой гэдгийг эрх баригчдад дуулгаж байна” хэмээсэн.

Харин аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал “Сүүлийн гурван жил гаруй  Архангай аймагт гурван Засаг дарга солигдлоо. Аймгийн ИТХ тогтвортой ажиллахгүй байна. ИТХ-ын хурлын дарга Б.Батжаргал нутгийн удирдах байгууллагын нэр хүндийг унаган, ИТХ-ыг чадамжгүй болгосон. Аймгийн ИТХ-ын дарга нь төрийн өндөр албан тушаал. Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх хэмээн засан. Гэвч энэ хүн хуулийг гууль болгосон. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.2-т Иргэдийн нутгийн хурал, аймгийн ИТХ-ыг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан. Гэвч энэ хүн өөрт ашигтай бол хурал зарладаг, ашиггүй бол хурал зарладаггүй. Хурал болоход хаяад явчихдаг. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж бий. Энэ зөвлөл авто машин жолоодож яваад, алдаа гарган торгууль төлсөн торгуулиар санхүүждэг. Энэ торгуулийг Б.Батжаргал шамшигдуулсан. Манай аймагт малын хулгай их байна. Хотоо харлуулж, суурь малаа алдсан 2-3 өрх бий. Одоо ч хулгайчийг бариагүй. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх зардлыг Б.Батжаргал дарга хувьдаа ашигласан. Энэ хүн улс төрд нөлөө бүхий этгээд тул хариуцлагаа хүлээх ёстой. Эрээ цээргүй даргыг огцруулах санал гаргахад АН-ын бүлгийнхэн хурлаа хаяж явсан. Одоо ч тэр хурал нээлттэй байна. АН-д шударга гишүүд бий. Та нар нэг удаа хамгаалсан байж болно. Намаас ямар хариуцлага тооцохыг бид анхааралтай ажиглана.   Ард түмнийхээ талд байна гэж найдаж байна. Хулгайч даргатайгаа хамт сонгуульд өрсөлдөнө гэвэл ард түмэн хүлээн авахгүй болов уу.  Хэрэв аймгийн АН арга хэмжээ авахгүй бол би дараагийн арга хэмжээг авна. Бид эдгээр мэдээллийг АТГ-т хүлээлгэн өгнө гэлээ. 


0
angry
0
care
4
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.148
2024/01/19
0
0
Үнэн шүү
Хариулах
Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 5 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 5 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 5 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 6 цагийн өмнө
+29 градус дулаан 8 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04