ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Н.Мижидмаа
2024/01/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана.

Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын I тойрог зам 2028 онд ашиглалтад орно 4 минутын өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ 11 минутын өмнө
Улаанбаатарт -6 градус хүйтэн байна 28 минутын өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эмгэнэл илэрхийллээ 15 цагийн өмнө
ОБЕГ: Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай байдаг 18 цагийн өмнө
ГИХГ: Цахим визийн олголт 98,8 хувьтай байна 19 цагийн өмнө
Агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб хуралдаж байна 21 цагийн өмнө
CU дэлгүүрийн худалдагч: Хүмүүс үг хэлээр доромжилж, зодож цохих тохиолдол цөөнгүй гардаг 21 цагийн өмнө
НЭМҮТ-өөс ногоон ногоо хэрэглэхийг зөвлөв 22 цагийн өмнө
Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаад байна 23 цагийн өмнө
Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсжээ 23 цагийн өмнө
Э.Батшугар: Монголбанк үнийн өсөлт, ханшийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн байна Өчигдөр
Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Өчигдөр
ДЦС-ын яндангийн шүүлтүүрийг сайжруулж, шинэчлэснээр агаарын тоосонцрын хэмжээ буурна Өчигдөр
Х.Нямбаатар: Утаагүй, түгжрэлгүй болъё гэвэл уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх ёстой Өчигдөр
Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана Өчигдөр
E-Мongolia иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй, дамжуулдаг Өчигдөр
УБ хотоос 1385 иргэн Орхон аймагруу шилжилт хөдөлгөөн хийжээ Өчигдөр
​ Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ Өчигдөр