Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө


 “FIBA ASIA CUP 2025” тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг анх удаа өрсөлдөхөд бэлэн боллоо. 2022 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо шинэчлэн зохион байгуулагдсан даруйдаа тус тэмцээний анхан шатны тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч амжилттай зохион байгуулсан.Тэмцээн зохион байгуулснаар Монгол Улсын эрэгтэй шигшээ баг олон улсын тавцанд эргэн өрсөлдөх боломжуудыг бий болгосон. Манай шигшээ баг хоёр шатанд өрсөлдөж нийт найман тоглолтыг хийж 6 хожиж, хоёр хожигдсон амжилтыг үзүүлсэн.

Тоглолтуудын үр дүн:

Монгол 94-92 Малайз

Тайти 62-91 Монгол

Монгол 88-77 Вьетнам

Тайланд 109-105 Монгол

Монгол 76-69 Хонкгонг

Монгол 73-49 Сингапур

Гуам 82-81 Монгол гэсэн амжилтаар Азийн аваргын шилдэг 24 багийн нэгээр анх удаа шалгарч ФИБА-гийн чансааны оноотой болсон. Өмнө манай баг оноогүй байсан юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг "С" хэсэгт БНХАУ, Япон, Гуамын шигшээ багуудтай сугалаагаар таарсан.

Манай шигшээ баг хэсэгтээ нийт 6 тоглолт хийх ба хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод хийх БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо 02 дугаар сарын 25-нд  эх оронодоо буюу “UG Arena”-д Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглоно.

Манай хэсэгт багтсан улсууд ФИБА-гийн Дэлхийн чансаанд #26 Япон, #29 БНХАУ, #76 Гуам эрэмбэлэгдэж байгаа бол Монгол Улсын шигшээ баг Дэлхийн чансааны 100-р байрт эрэмбэлэгдэж байна. БНХАУ шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 удаа түрүүлж байсан бол Японы шигшээ баг шигшээ баг хоёр удаа тивийн аваргад манлайлж байжээ.

Эрхийн төлөө 24 баг өрсөлдөх бөгөөд тус бүр 4 багтай 6 хэсэгт хоорондоо 2 тоглоно. “FIBA ASIA CUP 2025” тэмцээнд нийт 16 баг орно. Хэсэг бүрээс эхний хоёр баг буюу нийт 12 баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ шууд авна. Урьдчилсан шатны хэсэгтээ 3-р байрт бичигдсэн 6 баг гурав гурваараа 2 хэсэгт хуваагдаан хоорондоо тоглож улмаар 4 баг нь эрхээ авах юм. Дашрамд дурдахад 2025 оны Азийн аваргад орсон 16 баг 2027 оны Дэлхийн аваргын Qualifier-т орох эрхийг шууд авна.


Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө

0
angry
2
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:f5ba:cd1:c12a:9e50:1b1d
2024/02/18
0
0
kadra erguu sda guamd yaaj hojigduulj baisnig bodohor holduu al
Хариулах
Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 12 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 13 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 13 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 13 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 19 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03