Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Голомт банк болон Азийн хөгжлийн банк (АХБ) эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжсэн “Ногоон өрх” хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ. 

Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.

Агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгсэл гэдэгт дараах худалдан авалтын төрлүүд багтана.

  • Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн дулаалга
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж болон цахилгаан бараа
  • Усны хэмнэлт болон ариун цэврийн сайжруулалт
  • Халаалт, нүүрснээс татгалзах цахилгаан зуух
  • Усны нөөц, орчны сайжруулалт

“Ногоон өрх” хэрэглээний зээл нь энгийн хэрэглээний зээлтэй харьцуулахад урт хугацаанд, бага дүнгээр төлдгөөрөө давуу талтай. Амьдарч буй орчныхоо эрчим хүчний үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж буй айл өрх, иргэн бүрд  “Ногоон өрх” хэрэглээний зээлийг санал болгож байна.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хэмжээ: 50,000,000₮ хүртэл
  • Хугацаа: 60 сар
  • Хүү /сарын/: 1.3>#/span###
  • Урьдчилгаа: Шаардлагагүй

Жич: Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь Ногоон таксономиийн 1.2.2 буюу жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр, 3.3 эрчим хүчний ашиглалт багатай барилга болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шийдэл байх тохиолдолд 60 хүртэлх сараар олгох боломжтой.

“Ногоон өрх” хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Мөн Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 18 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 19 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 20 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 20 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 20 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30