Тамхины хэрэглээ буурснаар Японы эдийн засагт гарч буй эерэг нөлөө


"The Lancet" анагаах ухааны сэтгүүлээс гаргасан судалгаагаар Япон улс нь тамхинаас үүдэлтэй өвчлөлийн улмаас нас баралт өндөртэй ба дэлхийн хамгийн их тамхи татдаг орны нэгээр тооцогдож ирсэн юм.

Янжуур тамхины утааны эсрэг төрөөс баримталж буй бодлогын ачаар сүүлийн таван жилийн хугацаанд тамхичдын тоо 30%-иар буурчээ. Энэ нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлж, улсын ДНБ-д эерэгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.


Япон улс хэрхэн ийм амжилтад хүрсэн бэ?

“Япон хувилбар” гэж нэрлэсэн тус арга нь хориглох бус харин сэдэлжүүлэх үйл ажиллагаанд тулгаарлснаараа онцлог байлаа. Үүнд: тамхинаас гарсан ажилтны цалинг нэмэгдүүлэх, хор хөнөөлийг бууруулах арга хэрэгсэлд шилжүүлэх, олон нийтийн газар тамхи татах цэгүүдийг тусгайлан бүсчлэх зэрэг ажлуудыг дэс дараалалтай гүйцэтгэсээр байна.

Японы эдийн засгийн гайхамшиг бол дэлхий дахинд танигдсан түүхэн үзэгдэл юм. 1950-иад оны дунд үеэс тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлт эхэлсэн бөгөөд энэ нь 1973 оны нефтийн хямрал хүртэл жилийн ДНБ-ий өсөлт 10% байсан нь тухайн үеийн өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт байв.

Үүний зэрэгцээ тус улс хамгийн их тамхи татдаг улсуудын тоонд багтаж, 2000-аад онд нэг тамхичинд жилд 2800 гаруй тамхи ноогдож байжээ. Энэ нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ноцтойгоор нэмэгдүүлэхэд хүргэв.

2010 он гэхэд эдийн засагт учруулсан хохирол 223 сая гаруй ам.доллараар хэмжигдэж, засгийн газар тамхины эсрэг хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн ба 2019 оноос хойш тус улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон байдаг.

Түүнчлэн Японы томоохон корпорацууд тамхинаас гарах кампанит ажилд идэвхтэй оролцож байна. Оффисуудад тамхи татах өрөөг хааж,  ажлын цагаар тамхи татахыг хориглодох гэх мэт зохицуулалтыг идэвхитэй хийж байна. Мөн Японы компаниуд тамхинаас татгалзсан ажилчдаа үндсэн цалинг нь бэлнээр нэмж урамшуулах нь жишин болж байна. 

Тамхинаас гаргах уламжлалт аргууд үр ашиг багатай байсан ба хөтөлбөрийн хүрээнд хүний биед хор уршиг учруулдаг зүйл нь никотин бус янжуур тамхины утаа гэдгийг ойлгосон тул Япон улс хор хөнөөлийг бууруулах зарчмаар зарим дэвшилтэт технологийг хэрэгжүүлж эхэлсэн байна.  2014 оноос хойш халаадаг тамхин системийг хэрэглэгчдэд олон нийтийн газар ашиглахыг зөвшөөрсөн төдийгүй тусгайлсан кабин, өрөөнүүдийг нээсэн байна.

Таван жилийн хугацаанд тамхины эсрэг энэхүү бодлого нь Японд тамхичдын тоог 2016 онтой харьцуулахад 30%-иар бууруулж, энэ үзүүлэлт нь тус улсын ДНБ-д эерэгээр нөлөөлж, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулсан амжилтад хүргэсэн байна.

Японы хувилбар

Тамхины тархалтын судалгаагаар янжуур тамхины борлуулалт 2011-2015 онуудад жил бүр 2%-иар буурч байсан бол 2015-2018 онуудад бууралт 10% болж 5 дахин өссөн байна. Үүний үр дүнд янжуур тамхины борлуулалт 2016 онтой харьцуулахад 42%-иар буурчээ Янжуур тамхины хэрэглээ ийм хэмжээгээр буурсан нь дэлхийн өөр хаана ч байгаагүй үзэгдэл юм. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс 2020 онд хийсэн судалгаагаар халаадаг тамхин бүтээгдэхүүн нь "Япон дахь тамхины борлуулалтыг бууруулах гол шалтгаан байх боломжтой" болохыг тогтоожээ.

Үүний зэрэгцээ нийт тамхичдын тоо тогтмол буурч байна. Таван жилийн дотор  2016 онтой харьцуулахад 30%-иар буурчээ.Өнөөдөр Японы хүн амын 18 орчим хувь нь тамхи хэрэглэдэг байна. Уламжлалт янжуурыг инновацийн бүтээгдэхүүнээр  шилжүүлэх үзэгдлийг "Японы хувилбар" гэж нэрлэдэг.

Японы хүн амын талаархи эмнэлгийн мэдээллийн судалгаагаар 2017 оноос хойш уушигны архаг бөглөрөлт өвчин, зүрхний титэм судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэх нь мэдэгдэхүйц буурах хандлагатай байгаа нь никотин түгээх цахим системийн тархалттай нягт уялдаатай байна.

ЭХ СУРВАЛЖУУД:

https://www.frost.com/news/press-releases/sales-of-conventional-cigarettes-in-japan-reduce-by-34-since-launch-of-heated-tobacco-products/

https://www.worldatlas.com/articles/what-was-the-japanese-economic-miracle.html

https://www.bloomberg.com/news/articles/2021-09-01/nomura-tells-staff-don-t-smoke-during-work-hours-even-at-home?srnd=markets-vp

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK53017/pdf/Bookshelf_NBK53017.pdf

https://tobaccoatlas.org/

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31209129/

https://www.smokefreeworld.org/state-of-smoking/japan/

https://www.jmdc.co.jp/en/jmdc-claims-database/

 



0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.87.153.250
2024/02/28
0
0
Японы жишээг авч хэрэгжүүлэе
Хариулах
202.126.92.173
2024/02/27
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 7 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 9 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03