“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум: Бүсчилсэн хөгжлийг дэд төвүүдийн төлөвлөлттэй уялдуулах ёстой


“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зургаан дэд төв байгуулж буй.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан бол Дамбадаржаа дэд төвийнх 57, Толгойт дэд төвийнх 28.7 хувьтай үргэлжилж байна. Сэлбэ дэд төвд дэд бүтэц хийснээр нийгмийн 35 барилга, байгууламж, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбож, жилд 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Тухайн байршилд авто замын сүлжээг нэмэгдүүлснээр Долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувиар бууруулсан байна. Мөн 25.000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох боломжтой шугам сүлжээг барьж, 3000 өрхийг өндөр хурдны интернэтэд холбон, мэдээлэл холбооны үйлчилгээ үзүүлэх шилэн кабель, сувагчлалыг хийсэн юм. Одоогоор газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага болон орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар авто замын түгжрэл 36.3 хувиар, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25.295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дэд төвийн бүтээн байгуулалт удааширч буйн шалтгаан, бүсчилсэн хөгжил болон дэд төвийг хэрхэн уялдуулах талаар хөндөж байв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Дэд төвийн бүтээн байгуулалтыг удаашруулж буй нэг гол хүчин зүйл нь газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлт хийх хууль, эрх зүйн орчин дутмаг байсан учраас Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд газар чөлөөлөлтийн талаар тусгаж, үйл явц, журмыг тодорхой болгосон. Эрх зүйн орчин тодорхой болсон учраас хуульд заасны дагуу газар чөлөөлөлт хийн, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Ногоон зээл олгох замаар иргэдийг хашаанд нь сайхан амьдруулах хэрэгтэй гэсэн санал хэлэлцүүлгийн үеэр гарлаа. Гэвч Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн 64 хувь нь зээлийн хүү тэг хувь байсан ч эргэн төлөх чадамжгүй гэж гарсан. Тиймээс зээл олголоо гээд асуудал шийдэгдэхгүй. Агаар, орчны бохирдол, иргэдийн амьдрах орчин гэх мэт Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх гол арга зам нь гэр хорооллыг орон сууцжуулах юм.

НИТХ-ын төлөөлөгч М. Тулгат:

-Дэд төв гэдэг бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Улаанбаатар хотын асуудлууд дунд хамгийн хүндрэлтэй нь мэдээж гэр хороолол. Гэр хорооллын бүсэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд маш их төсөв хөрөнгө шаардагдана. Дэд бүтцийг нь шийдэж өглөө гээд амьжиргааны өртгөө төлж дийлэхгүй өрх гэр хорооллын бүсэд олон байгаа учраас тэдний амьжиргааны түвшнийг дээшлүүлж байж л бусад асуудал шийдэгдэнэ.   гэж бодож байгаа. Ингэхдээ дэд төвүүдтэйгээ хэрхэн уялдахыг сайтар төлөвлөх нь зүйтэй.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Гэр хорооллын дахин төлөвлөлт арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн ч гүйцэтгэлийг хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх, төсөв хөрөнгө дутагдах зэрэг олон шалтгааны улмаас үр дүн муутай байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засах, давтахгүй байх зорилгоор дэд төвүүд дэх гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нийслэл өөрөө хариуцах болсон. Улаанбаатар хотын асуудлуудын гол зангилаа нь хот төлөвлөлт. Өнгөрсөн хугацаанд баталсан Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө хангалттай хэрэгжээгүй. Иймд цаашид Улаанбаатар хотыг төлөвлөхдөө өмнөх алдааг давтахгүй байж, дэд төвүүдийг түшиглэн төлөвлөх нь зүйтэй хэмээлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 3 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 5 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 5 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 5 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 7 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 10 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03