Эмэгтэйчүүд гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт хамгийн их оролцож байна

Ш.АДЪЯАМАА
2024/03/07

ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр /2024.03.07/ танилцуулсныг хүргэе.

Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:

  • Нийт өрхийн тоо- 941,500
  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
  • Гэр бүл цуцлалт: 4553 
  • Үрчлэгдсэн хүүхэд: 1478
  • Өрх толгойлсон эх: 66.648
  • Өрх толгойлсон эцэг 15,089

Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:

  • Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн.
  • Гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон.
  • Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна.
  • Эцэг, эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна.

Хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их хийж байна: Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт гэр бүлийн гишүүдээс хамгийн их оролцдог (Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ болон дүүгээ, ахмад настныг асрах, хувцсаа угаах гэх мэт)

Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна: Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник
  • Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет
  • 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет
  • Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинет тус тус уйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар" А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам" А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна.

Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Ур хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Тус журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг.

Өсвөр үеийн кабинет, клиник, төвийн зарим нь эмч, сувилагч, нийгмийн ажилтангээр үйл ажиллагаа явуулж байна. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

  • 2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.
  • 2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 бож өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.
  • 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж бууран үзүүлэлттэй байна.

Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байгаа учир төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна.
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэж байна.
  • Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, үл хайхрах хүчирхийлэл үзүүлж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй. Тэдэнд сонголт хийх, жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй.
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй.
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгууламж хүртээмжгүй. Мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байна.

Орчин үед гэр бүлийг бүтэц, хэв маяг, харилцааны олон талт онцлогоос нь хамааруулан гэр бүлийн хэв маягийг дараах байдлаар ангилж байна. Тухайлбал,

Дан гэр бүл:                                    

Эцэг эх, тэдний халамжид буй хүүхдүүдээс бүрдэх гэр бүлийг дан гэр бүл гэж хэлнэ. Монгол Улсад дан гэр бүл 536.309, үүнээс хотод 339.917, хөдөөд 196.393 байна. Дан гэр бүл нийт гэр бүлийн 59.8 хувийг эзэлж байна. Тэдний гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байна. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал оржээ.

Нийлмэл гэр бүл:

Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт амьдардаг гэр бүлийг нийлмэл гэр бүл гэж нэрлэнэ. Монгол Улсад нийлмэл гэр бүл нийт 203.317 байгаагаас үүний 161.388 нь хотод, 141.929 нь хөдөө байна. Нийлмэл гэр бүл буюу эцэг, эх, ах дүүс, садан төрлөөрөө амьдарч байгаа өрхийн тоо хотод хөдөөгөөс 2 дахин их байгаа нь хотод суралцах болон бусад шалтгаанаар ирсэн хүмүүс нөлөөлж байна. Гэвч залуу гэр бүлүүд өөрийн орон гэргүй (56,8 хувь), бие даан амьдрах чадваргүйн (19,8 хувь) улмаас эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа нь гол шалтгаан болж байна. Залуус өндөр настай эцэг, эхээ асрах шалтгаанаар нийлмэл гэр бүл бүрэлдэж буй дүр зураг өөрчлөгдөж, эцэг эхийнхээ ивээлд амьдрах нь түгээмэл болж байна. Эдгээр гэр бүлд санхүүгийн ойлгомжгүй байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, согтууруулах ундааны хамаарал, ажилгүйдлээс үүдэлтэй, эцэг эх, садан төрөл зэргээс улбаалсан үйл ойлголцол, зөрчилдөөн түгээмэл гардаг байна

Өрөөсгөл гэр бүл:

Эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүлийг өрөөсгөл гэр бүл гэнэ. Монгол Улсад өрөөсгөл 77.917 гэр бүл байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байв. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байна. Өрөөсгөл гэр бүлийн дээрх хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтад ордог болох нь ажиглагдаж байна.

Залуу гэр бүл:                                             

Залуу гэр бүлд 35 хүртэлх насны гэр бүл орно. Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь буюу 2039 иргэн залуучуудын төлөөллийг бүрдүүлж байна.

Дунд насны гэр бүл:                                 

Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55, хүүхдүүд нь 10-25 настай байдаг. Залуу гэр бүлтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бөгөөд амьдралын мөчлөгийн хувьд тодорхой хугацаанд хамт амьдарсан. Иймээс гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал бага байдаг. Гэсэн хэдий ч энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг тул гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна.

Ахмад насны гэр бүл:

Ахмад настны гэр бүл залуучууд болон дунд насныхны гэр бүлээс нэлээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй ахмадууд цөөн бөгөөд бэлэвсэн ахмадын тоо нэлээд өндөр байдаг онцлогтой.

2020 оны судалгааны дүнгээс үзэхэд, ахмад настнуудад эрүүл мэнд (18.4), санхүүгийн байдал (20.7), сэтгэл санааны байдал муу байх (10.7) нь хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж байдаг бөгөөд тэдний дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийн (58.3) мөнгөөрөө амьдарч, түүнийгээ ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ (28.7), эрүүл мэнд (20.4)-дээ зарцуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл:

Нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг 20-49 насныхны хувьд гэр бүлийн хосууд хоёул хөгжлийн бэрхшээлтэй өрх 1782 байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн хувьд тулгуур эрхтний болон бусад бэрхшээлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай тохиолдолд зарим гишүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах байдал бий болдог байна.

Улс дамнасан гэр бүл:

Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягуудын нэг нь улс дамнасан гэр бүл бөгөөд судалгаанд оролцсон 10 өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж. Тэд суралцах (40,9 хувь), ажиллах (52,2 хувь) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “хууль ёсны бус буюу харлаж” амьдардаг байна.

Олон соёлт гэр бүл:                                             

Гадаад улсын иргэнтэй гэр бүл болох хэлбэрийг олон соёлт гэр бүл гэнэ. Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна.

Хамтран амьдрах хэлбэр:                        

Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ажиглагдаж буй гэр бүлийн нэг хэлбэр бол хамтран буюу гэрлэлтээ батлуулаагүй амьдрах явдал юм. Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй

Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг байна. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна.

Гэрээт гэр бүл:                                                      

Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.

Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна. Кейс судалгааны мэдээллээс харахад, талуудын аль нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцөлийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцөлийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг. 


1
angry
0
care
5
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:74fd:49f4:350a:f0eb:a406
Өчигдөр
0
0
Гадаадын гудас бэр шуналын бузарууд их солиорч галзуурч бнаа. Хонгын халцартал ташуурдвал таарна.
Хариулах
2405:5700:310:4d9f:15b2:3a17:b011:3202
Өчигдөр
0
0
Байгаль нийгмийн зохицолгооны мэдрэмжгүй хүн яаж хүний эрх ярьдаг юм УИХ-д сонгочихоор идэж ууж огцордог шүү дээ Эрдэнэчимэг Адьяасүрэн Сарангэрэл Оюунхорол гээд л явж өгнө
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/03/08
0
0
Хөлсгүй нэр хүндгүй дуусдаггүй ажлыг ядаж үр хүүхэд хань ижил нь ойлгодогч болоосой
Хариулах
202.21.107.108
2024/03/08
1
0
Эргүүтэж дууслаа. Жендер ярьсаар сөнөлөө гэж. Эрчүүд нь удахгүй эмэгтэйчүүддээ туслахгүй болох нь дээ. Учир нь эргүү эмэгтэйчүүд маань эрчүүдийнхээ толгой гараад мордчихлоо.
Хариулах
202.21.108.60
2024/03/08
2
0
Энэ авгай ингэж тэнэгтэж байхаар гудамж шүүрд!!!
Хариулах
2405:5700:310:4d9f:f405:d0fe:91aa:45f3
2024/03/08
2
0
Эмэгтэйчүүд уурхайр уу явж эрчүүд хүүхдээ хөхүүлээд гэртээ байх уу Байгалийн өгөгдөлийг бүүр үгүй хийх нээ Ядаж Японоос сургамж ав. Бид Ази хүмүүс онцлог байна. Ёпроп өөр шүү Тэд хүүхдээ 18 нас хүртэл харна болоо
Хариулах
202.9.41.7
2024/03/08
2
0
эхнэртээ гэрийн ажил хийсэн гээд цалин хөлс өгөх юм бол гэр бүл доторхи харилцаа хүйтэн хөндий л болох байх даа
Хариулах
2405:5700:311:2acf:192e:72ae:16a0:1bfe
2024/03/08
2
0
Тэнэгт
Хариулах
202.21.125.66
2024/03/08
1
0
Иймэрхүү ямарч тийм ажил үзр дүнгүй хүний амьдралын үндсэн философи-с тасарсан судалгааны ажил хийж тайлагнаж ярьдаг үе өнгөрч байна ш дээ.Энэ эмэгтэй гаргалгааг нь үндэслэлтэй тайлбарлаад цаашид яах ёстойг шийдээд, нийгэмд хэрэгжүүлж хэвших гээд үзээрэй дээ, нар баруунаас гарч цемент дээр цэцэг ногоо дэлгэрч, үзээгүйгээ үзэж хүний хорвоогийн яагаад ч өөрчлөхгүй жам ёсыг өөрчлилчих вий дээ, цалин мөнгө авдаг ухаантай байх даа чааваас, өөр ажил хийцгээ үр дүнтэйхэн шиг.
Хариулах
2405:5700:300:82b9:b4c7:df15:465c:d7c7
2024/03/08
1
0
Жэндер мэндер утгаа алдсан шдээ одоо наад тэнэглэлээ зогсоо жэндер гэдэг моод чинь үеэ өнгөрөөсөн
Хариулах
2405:5700:300:4797:401:d8ed:8061:b201
2024/03/07
1
0
аймар юм бодож олсон бна ш дэ хаха. үнэн завтай гарууд юмаа. тэгээд байгалиасаа ингээд зохицоод ирсэн зүйлийг одоо яах гэж бгаан. Эрчүүд гэртээ эмэгтэйчүүд эх орноо хамгаалж, галаа унтраагаад улс орноо авах гэж үзэх юм уу? Тэр дороо өөр улсын мэдэлд орно биз.
Хариулах
172.91.182.247
2024/03/07
1
0
Тэгээд л больчихооч дээ. Тийм ажил хийхгүй байж бас болно ш дээ. Тэгээд яаж амьдрахыг нь харья
Хариулах
2405:5700:301:4f41:10f:16b8:1eb1:60dd
2024/03/07
2
0
ЗА ЭНЭ ХАР АВГАЙ ЧИНЬ МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ СҮЙРҮҮЛЖ МОНГОЛ УЛСЫГ МӨХӨӨХ НЬ. ЭНЭ АВГАЙ ӨӨРӨӨ БҮХ НАСААР ГАНЦ БИЕ ЯВАХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМУУ.
Хариулах
203.91.115.56
2024/03/07
2
0
Тэгээд эр хүн хийх үү. Хүүхэд дарлах уу. Эмэгтэйчүүд байгалаас заяасан ажлаа хийж л таараа. Битгий ялархаад байгаарай.
Хариулах
202.21.107.83
2024/03/07
3
0
Гадныхантай гэр бүл болсон хүмүүсийн 80-90% нь хүүхнүүд. Гадны хүмүүсийн хүүхдийг гаргаад л, гэрийнх нь ажлыг хийгээд л дуугүй л яваад байдаг. Монгол эрчүүдээ болхоор муулаад л, үзэн ядаад байдаг. Ямар учиртай юм... бүү мэд.
Хариулах
202.21.107.83
2024/03/07
1
0
Өөр яаж амьдрах юм. Энэ улс орон чинь хүн амаа өсгөх хэрэгтэй биз дээ. Эрчүүд нь зүгээр суугаад байдаг гэх гээ юу. Эргүү хүүхнүүд шуналтай, амнаас нь олигтой зөв үг ч гарахгүй шүү...
Хариулах
2405:5700:303:d5bc:e004:ce81:1a9b:85b2
2024/03/07
1
0
Бидний хувь заяа
Хариулах
Шинэ мэдээ
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 1 цагийн өмнө
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 1 цагийн өмнө
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 2 цагийн өмнө
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 2 цагийн өмнө
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 3 цагийн өмнө
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 4 цагийн өмнө
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 4 цагийн өмнө
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг 5 цагийн өмнө
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино 5 цагийн өмнө
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам 5 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 6 цагийн өмнө
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ 6 цагийн өмнө
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ 6 цагийн өмнө
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн 7 цагийн өмнө
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй 7 цагийн өмнө
Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ 7 цагийн өмнө
ЗААВАР: Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ? 8 цагийн өмнө
Өнөөдрөөс Цэцэг төвийн уулзварыг гурав хоног хааж, засна 9 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна 9 цагийн өмнө