ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Монголд 35 нам эвсэж, нэгдэж чадвал хувьсгал болно


ИЗНН-аас мэдээлэл хийлээ. 

ИЗНН-ын дарга Б.Батбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр миний бие МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйсан. Намуудын дарга, удирдлагуудад өөрийн хүсэлтийг хүргэж өгсөн. 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэвлэлийн хурал хийж, улс төрийн намуудыг дугуй ширээний уулзалтад урьсан. Дугуй ширээний уулзалтад намуудын удирдлагууд цуглаж, одоогийн нөхцөл байдал болон хэрхэн эвлэлдэн нэгдэж, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдгээ ярилцсан. Уулзалтын дараа улс төрийн намууд хамтран хэвлэлийн хурал зарлаж, хүч тэнцвэргүй, шударга бус сонгууль болох гэж байна гэдгийг иргэд олон нийтэд сануулж хэлсэн. Гэвч улс төрийн 35 нам эвсэх боломжийн эсрэг энэхүү Сонгуулийн хуулийг баталсан байна. Хуульд маш олон заалтыг эвсэл, нэгдлийн эсрэг суулгаж өгсөн. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 74.2-т, Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэж заасан. 

  • Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх
  • Хоёр нам бүхий эвсэл байвал 5 хувийн санал
  • Гурав буюу түүнээс дээш нам эвссэн бол сонгогчдоос 7 хувийн санал авсан байх гэж заажээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн. Одоо 1.6 сая сонгогч санал өглөө гэхэд бид дангаараа ороход нийт сонгогчдын 4 хувийн санал авна гэж тооцож, эрх баригчид хуулиа баталсан. Үүний 4 хувь буюу 64 мянган иргэний саналаар УИХ-д суудалтай болно гэж заасан. Хоёр нам эвсэхэд 80 мянга, гурван нам эвсэхэд 110 мянган сонгогчийн саналаар УИХ-д суудалтай болох заалтыг оруулсан. Гэвч миний бие, ИЗНН-ын журмын нөхөд маань эвсэж нэгдэхийн төлөө тууштай ажиллах болно. Бусад намуудын удирдлагууд ч эвсэж, нэгдэхийн төлөө ажиллаж байна. Гуравдугаар сарын 22, 23, 24-ний өдөр улс төрийн намууд сонгуульд дангаараа, эсвэл эвсэж нэгдэж орохоо тогтож, Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргэж өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанаас өмнө эвслүүд зохион байгуулагдаж хурлуудаа хийж, гэрээ мөрийн хөтөлбөрөө баталж эвслээ байгуулах шаардлага тулгарч байна. Намууд эвсэлд нэгдэнэ гэдэгт итгэж байна. 35 нам эвсэж, нэгдэж чадвал Монголд жинхэнэ хувьсгал болно гэв. 


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
198.16.70.28
2024/03/12
0
0
зөв дэмжинэ хулгайчдаас салья
Хариулах
2405:5700:303:97a1:157e:a29a:a409:1fc2
2024/03/11
0
0
Нам нэртэй МАНАН гийн суганы үснүүд дийлэнхи байгаа цагт
Хариулах
202.126.88.72
2024/03/11
0
0
албан тушаал намын дарга болно гээд алалцана энэ ч бүтэхгүй байхоо уг нь энэ олон дампуу намуудын хэрэг алга
Хариулах
2405:5700:302:3db:8ca8:256b:8cec:4f51
2024/03/11
0
0
Сайн дурын уран сайханчид!!
Хариулах
66.181.184.202
2024/03/11
0
0
Эд нэгдвэл шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо үзэлцээд дампуурал явагдана
Хариулах
Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28