Улаанбаатар хотын есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөжээ

Ц.Цэрэнбадам
2024/03/11

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцжээ.

Улаанбаатар хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд онцолжээ. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн бөгөөд энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг 15-20 минутад авах боломжтой болох аж. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэл нь Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 50 орчим хувь энд амьдардаг. Улаанбаатар хот бүх салбарын төв болсноор утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай олон асуудлыг дагуулж байна. Суурь асуудлаа шийдэхийн тулд өөр өнцгөөс харж, хандлагаа өөрчлөх цаг болсон” хэмээн мэдээлсэн байна.

 Улмаар Улаанбаатар хотыг 42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байгаа аж.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.46
2024/03/11
0
0
Кадастрын зургаа давхар шийдээрэй дээ . Налайх дүүргийн 3 дугаар хорооны Баянгийн Бүрдийн айлын хамар хашааны айл нь Төв аймгийн Сэргэлэн суманд харьяалагдаж эмнэлэг , сургууль , цагдаагийн тусламж авахад хүндрэлтэй болдог шүү
Хариулах
203.91.115.46
2024/03/11
0
0
Нэгжийн даргаа гэх юм уу
Хариулах
2405:5700:310:4a49:9d75:bcd1:94f9:56f6
2024/03/11
0
0
tezu geed l terbumaar l idne
Хариулах
Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 2 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 4 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 4 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 9 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03