Бүх оддын бөхийн барилдаан Бямба гарагт болно

Н.Мижидмаа
2024/03/13

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI - АЛТАН ЦОМ" барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д зодоглохоор сонгогдоод байна.

Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.

Тус багт сонгогдсон улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсын начин Э.Батмагнай орлох юм.

Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.

Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдаан мөн зохион байгуулагдана.

Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.

Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.

Тус барилдааны дундуур сонирхолтой авьяас сорьсон тэмцээн ч бас болох юм.

Үзэгч олон та бүхнийг амралтынхаа өдрөөр хүрэлцэн ирж энэхүү сонирхолтой шоу, барилдааныг үзэхийг урьж байна.

Барилдаан 03-р сарын 16-ны 16:00 цагаас МБӨ-нд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.130.188
2024/03/13
0
0
одод гэж эд нарт хэн өгсөн нэр вэ ичих булчирхайгүй хүмүүсийг бөхөнцөр гэдэг баймаар мөнгө нүдэнд нь харагдсан хүмүүс шүү дээ
Хариулах
Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 1 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 2 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 2 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 8 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03