Малчдад туслах хандивын аянд 2024.02.20-03.13-ны хооронд 48 иргэн, 120 аж ахуйн нэгж, байгууллагын 3,327,842,128 төгрөг цуглаад байна. Мөн таван иргэн, 24 аж ахуйн нэгж, байгууллагын 811,212,100 төгрөгийн 73604 ширхэг бараа, материал нийт 4,139,054,229 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисс хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар /2024.03.13/ 701,532,900 төгрөгийн 41484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт хуваарилан, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна