Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Н.Мижидмаа
16 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар  Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
 
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.
Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.
 
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллаа
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.
Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
 
Товч мэдээ
·      Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
·      “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.


6
angry
3
care
18
haha
15
liked
2
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:19db:623:be4b:b78a:afca
2024/04/04
0
0
Хувьцааны мөнгөө өгөөч турж үхлээ гээд байсан яасан тараагаад өгөхөөр нь ийм ч юм тийм ч юм барихгүй яасан юм гээд байх юм. Хүн бүрийн санаанд яаж тааруулж ажиллах билээ дээ төр засаг чинь
Хариулах
139.5.217.245
2024/04/04
0
0
ХЭДХЭН ХАЛТАР ТӨГРӨГ ОЛГОЖ БАЙСНААС ЦИРКИЙН БАРИЛГА БАРЬЖ ӨГӨӨЧ. ЦИРКЧУУД НЬ ИЙМ АМЖИЛТТАЙ БАЙГАА МӨРТЛӨӨ ОРОХ ОРОНГҮЙ ЯМАР ЭМГЭНЭЛТЭЙ ОРОН БЭ. АСАШЕРУ ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ХАМЖ ШИМЭЭД АВГАЙГИЙНХАА ЦАГИЙГ ЗАРААД Ч ГЭСЭН ЦИРК МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЦИРК БАРЬЖ ӨГӨӨЧ.
Хариулах
202.9.40.219
2024/04/04
0
0
Циркээ байртай болгох талаар анхаараач
Хариулах
2405:5700:301:52ae:c495:320b:e502:ec78
2024/04/04
0
0
Одоо сонгуулийн өмнө Дархан-Уул Орхон. Хар хорин тийш хурдны галт тэрэгний зам тавин гээд шаана харж байгаарай
Хариулах
66.181.160.34
2024/04/04
1
0
Малчидруу чигэлсэн асуудал алга зээлийн асуудал шиидээд өгөөч Оюун эрдэнэ сайдаа
Хариулах
2405:5700:300:b9f1:abb4:daa6:8c3f:1bff
6 цагийн өмнө
1
0
1газар авч үзсэнгүй иргэн болгон 1 газар гэсэн хаана байна өөрсдөө үхэж байгаа юм шиг газраа зарж идэцгээдэг байж битгий олон юм хуцаад бай
Хариулах
2405:5700:301:c6ab:c023:fcf4:75a4:968f
8 цагийн өмнө
2
0
Орон нутгийн засагууд байгаа газруудаа ашиглах нэрээр бүгдийг нь зарсан
Хариулах
59.153.112.83
9 цагийн өмнө
3
0
Метротой болохоос өмнө орон сууц нь дээр байлгүй дээ юун тасарсан амьдрал вэ
Хариулах
139.5.217.136
9 цагийн өмнө
2
0
метро гж ярихаасаа өмнө цахилгаан станцаа бариач тэр метро чинь нарны инергээр ажиллах юмуу одоогийнх шиг дүүрэгээр нь цахилгааныг таслах юмуу уур фар байхгүй бол өвөл хөлдүүс болно биздээ
Хариулах
202.126.88.183
10 цагийн өмнө
3
2
УБ хотод агаар,хөрс, ус,түгжрэл, утаа гээд хүн амьдрахад улам хэцүү болоод байдаг .Гэтэл хөрөнгө оруулалт хийгээд байдаг.Одоо бүх асуудлыг зогсоогоод дуусгаад Орхоны хөндийд бүхнийг эхлүүлэх хэрэгтэй байна.
Хариулах
66.181.161.37
11 цагийн өмнө
1
0
За хэлсэнээ хийгрээ дээ хотийн төвд метро яаав аа
Хариулах
66.181.190.94
6 цагийн өмнө
0
1
0.7 га газраа авмаар байна. Яаж авах вэ ? 10 жил хөөцөлдөөд олдохгүй байнаа. Төв аймаг Аргалант сумын нутаг дэвсгэрт Цагаан хөтөл орчимд авъя.
Хариулах
66.181.190.94
6 цагийн өмнө
1
1
Тэгээд хөөцөлдөхөөс хавар эсвэл намар өргөдлөө өг гэдэг өгөх гээд очихоор хотоос Газрын алба зогсоосон гэх юм. Энэ 10 жилийн хугацаанд жил болгон очиход өөр хүмүүст болон Хятад эзэнтэй Махны үйлдвэрүүд зөндөөнийг барьчихсан байх юмаа.
Хариулах
66.181.190.94
5 цагийн өмнө
2
1
Эсвэл Хувь хүн 10 га газрыг 50 саяар зарна гээд байж байх юм.
Шинэ мэдээ
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 13 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 15 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 15 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 15 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 15 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 15 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 15 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 15 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 16 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 16 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 16 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 17 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 17 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 17 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 18 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 19 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 19 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 20 цагийн өмнө