Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна

-“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав-

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр 5-10 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээ хийж дууссан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоршоо болон хоршооны гишүүн малчдад олгох хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргахад бэлэн гэдгээ өмнө нь зарлаж байсан юм.
Энэ хүрээнд арилжааны 7 банк “Шинэ хоршоо”хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.
undefined

Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомтбанкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын үсэг зурсан юм. 

Хоршооны санхүүжилтийг дэмжин банкууд гэрээ байгуулсан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв.
undefined

Тэрээр:
-ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк, арилжааны банкуудын төлөөлөл зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурж хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна. Арилжааны банкууд энэхүү хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хүүгийн татаасыг Засгийн газар хариуцана. Жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай зээл олгохоор болж байна. Арилжааны банкууд энэхүү зээлийг маш оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэр гэж дүгнэжбайна. Зөвхөн Хаан, Төрийн банк биш арилжааны 7 банк хүлээн зөвшөөрсөн байна. Хөдөө орон нутагт нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа. Тийшээ арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээтэй гардаг. Мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл нь 10-15 хувьтай байна. Энэ салбарыг нийт олгож буй хөрөнгө оруулалтын зээлийн тавхан хувь нь дэмждэг байна. Гэтэл уул уурхай, худалдаа хөгжил, барилгын  салбартарилжааны банкнаас олгож буй зээлийн 95 хувийг эзэлж байна. Тэгэхээр арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээл олгох боломжийг  нэмэгдүүлэхийг сонирхон дэмжиж байна. Арилжааны банкнаас зээл авч буй зээлдэгчдийн 20 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт оногддог байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэнэ. Тэгэхээр Засгийн газраас санаачилсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтой банк, санхүүгийн секторын хүлээн зөвшөөрч дэмжиж буй нэг сайн үзүүлэлт юм.
Мөн хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгч байна. Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэсалбарт ажиллаж буй 4 хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд бидний хүсэж буй үр дүн гарна. Энэ нь амьдралын чанарыг гурав дахин нэмэгдүүлэх, ДНБ-д үзүүлэх нөлөөллийг мөн гуравдахин сайжруулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газраас үзэж байна гэв.
 
0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:6709:9484:c6cb:fbd2:b69a
2024/05/08
0
0
Ene bol hudlaa shuu Boon orond oroh baihaa
Хариулах
105.112.221.142
2024/05/08
0
0
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр ​​зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Амьжиргаатай холбоотой донорын тусламжтай бөөрний мэс засал худалдаж авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол apollohospitals1000@ gmail хаягаар бидэнтэй холбогдоно уу. com Whatsapp: +393510847940 Хүн дэтгэсэн DR DANIEL

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Солонгост ажиллаж байгаа иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг ярьж байна 12 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 12 цагийн өмнө
​Н.Учрал: Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй 14 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно 16 цагийн өмнө
Визтэй иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх саналыг тус улсын Элчин сайдад тавьжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Энэ зуны хамгийн том тоглолт: “БОЛОР ЦОМ” – ОПОЗИТ Өчигдөр
Гурваас дээш хүүхэдтэй өрхөд мөнгөн тэтгэмж олгох дээр санал нэгдэв Өчигдөр
ШУУД: Долоон хүний амь нас хохирсон Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал болж байна Өчигдөр
"Эрчист Монгол" нэгдлийн Засаглал хариуцсан менежерээр Б.Энхболд томилогджээ Өчигдөр
Б.Батцэцэг:Намуудаас элчин сайд, консулд санал болгож байгаа хүмүүсийн 95 хувь нь тэнцэхгүй Өчигдөр
МСБХ: “Бишрэлт Металл” багийн тоглогч Девин Скоттын эрхийг 2 жилээр хасч, 2 сая төгрөгөөр торголоо Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдийн төлдөг татварыг 1% болгож бууруулах боломжтой. Зөрүүг нь дарга, сайд нарын тоог багасга Өчигдөр
Х.Булгантуяа: Банкууд нь банк бустай, Банк бус нь ламбордтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв аймагт байшин шатаж 2-5 настай гурван хүүхэд өртөж амиа алдлаа Өчигдөр
26 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, зогсоолд байсан 3 машиныг мөргөжээ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ Өчигдөр