Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана

Н.Мижидмаа
2024/05/15

2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлэх аж. 

Нийт 8 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах юм байна.

Тодруулбал:

 05/15 - 06/05-ныг хүртэл /20 хоног/ хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн 06 дугаар сарын 05-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангана.
Хязгаарлагдах хэрэглэгчид: ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид
СХД-ийн 18, 29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим
СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчид.
Доорхи линкээр хэрэглэгчид зогсолтын мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой.
https://arcg.is/1uryL1
Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28