УРИАЛГА


УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.28/ болно.  Энэ жилийн УИХ-ын сонгууль онцлох зүйл олонтой болж байгаа. Тухайлбал УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн холимог тогтолцоогоор явагдана. 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгох юм.

Нийт 1337 хүн нэр дэвшиж байгаагаас 966 нь тойрогт, 371 нь намын жагсаалтаар дэвшиж байна. Мөн энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь аймаг, дүүргүүдийг бүсчлэн 13 тойрогт хуваасан бөгөөд тойрог тус бүрээс хамгийн их санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид сонгогдоно. Нийт 78 гишүүн тойргоос сонгогдоно гэсэн үг.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, хяналт тавьж, гадаадын хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцдог. Мөн санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30 мянган ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд камерын дор зохион байгуулагдана.
Үе үеийн УИХ-ын сонгуульд залуусийн ирц хангалтгүй байдаг. Тиймээс залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголт хийх эрхээ эдлэхдээ элдэв үймээн, самуунд автахгүй байхыг сануулж байна. 

Түүнчлэн СЕХ-ноос ДАРААХ уриалгыг гаргажээ.


Үндсэн хуульт Монгол Улсын хүндэт иргэд, сонгогчид оо !!!

          Та бид Чөлөөт, Адчилсан сонгуулийн үр дүнгээр Төрийн эрх барих дээд байгууллагадаа төлөөллөө сонгож Монгол төрөө эмхлэн байгуулах СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР бол 6 дугаар сарын 28-ны өдөр юм. Санал авах ажиллагаа өглөөний 7.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

        Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны нээлттэй ил тод, сонгуульд оролцогч бүх талуудаас хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, сонгогчдын дунд эргэлзээ, буруу ойлголт үүсгэдэг асуудлыг нэг бүрчлэн мухарлаж, эргэлзээг арилгах, сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгөх асуудлаар улс төрийн нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.

        Энэ удаагийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг бүх хэсэгт 100 хувь гар аргаар давхар тоолж шалгах бөгөөд энэ үйл ажиллагаанд нам, эвсэл нэр дэвшигчдийн 30.000 ажиглагчид шууд хяналт тавихаас гадна хяналтын камерын доор зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.

        Монгол Улс анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгож байгаа нь онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч бүх шатны сонгуулийн хороод, түүнд ажиллаж буй 25,700 төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.

        НЭГ СОНГОГЧ, НЭГ СОНГОЛТЫН ҮНЭ ЦЭН бол Үндсэн хуульт ардчиллын баталгаа юм. Иймд иргэд, сонгогчид Та бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдэд, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай цаг ирээд байна.

          Бусдын сонголтод найдаж биш өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг Та бүхэндээ уриалж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт ажиллаж байна 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Оксфорд: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай 1 цагийн өмнө
Арилжааны банкнууд хамтран АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо 2 цагийн өмнө
Зам тээврийн осол гаргасан жолооч цагдаа дуудах шаардлагагүй 2 цагийн өмнө
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар НИТХ-аар хэлэлцэж байна 3 цагийн өмнө
О.Алтангэрэл: "MCS" групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана 4 цагийн өмнө
Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног болгох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна 5 цагийн өмнө
ЭТТ: Цагаан сараас өмнө 100 мянга төгрөгийн ногдол ашгийг иргэдэд өгнө 5 цагийн өмнө
Цахилгааны мөнгө бууруулах өргөдөлд 4232 хүн гарын үсэг зуржээ 6 цагийн өмнө
Н.Гансүх Налайх дүүргийн АН-ын даргаар сонгогдлоо 6 цагийн өмнө
Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ 7 цагийн өмнө
ХААН Банк “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо 7 цагийн өмнө
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын ногдол ашгийн талаар хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Улаанбаатар хот-2040 хөгжлийн төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа Өчигдөр
Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна Өчигдөр